МАТАЙ 22:1-14

МАТАЙ 22:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь — Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно. Хаан хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээсэн боловч, тэд ирэхийг хүссэнгүй. Тэр дахин “Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл” гээд өөр боолуудаа илгээв. Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь ажил уруугаа явав. Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ. Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. Тэгээд тэр боолууддаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсан хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуриманд морилон ирэхийг урь” гэхэд тэдгээр боолууд гудамжинд гарч тааралдсан сайн, муу хүмүүсийг бүгдийг цуглуулав. Хуримын танхим зоогийн зочдоор дүүрчээ. Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад, түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан зарц нартаа “Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлжээ. Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.

Хуваалцах
МАТАЙ 22 унших

МАТАЙ 22:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь — Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. Тэрээр хурим найранд уригдсан хүмүүсийг дуудахаар зарц нараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй. Тэр дахин «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл» гээд өөр зарц нарыг илгээв. Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь наймаандаа явав. Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ. Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ. Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан албат нартаа “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэжээ. Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.

Хуваалцах
МАТАЙ 22 унших