МАРK 5:21-43

МАРK 5:21-43 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс завиар нөгөө эрэгт дахин гаталж ирэхэд Түүн уруу үй олон хуран цуглажээ. Тэр нуурын дэргэд байв. Синагогийн ахлагчдын нэгэн болох Иаир гэгч ирж, Есүсийг хараад хөлд нь унаж — Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Та очиж, гараа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв. Есүс түүнтэй хамт явахад үй олон Түүнийг дагаж, бүчин шахаж байлаа. Арван хоёр жилийн турш, цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууджээ. Тэрээр Есүсийн тухай сонсоод, хурсан олны дундуур Түүний ард нь очоод хувцсанд нь хүрэв. Учир нь тэр —Би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. Тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв. Есүс Өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээд, хурсан олны зүг эргэн харж —Хэн хувцсанд минь хүрэв? гэж асуулаа. Шавь нар нь Түүнд —Үй олон Таныг шахаж буйг Та харж байна шүү дээ. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ. Есүс үүнийг үйлдэгчийг харах гэж эргэн тойрноо ажиглав. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж —Охин тань үхсэн. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид —Бүү ай, гагцхүү итгэ гэж хэлэв. Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг эс зөвшөөрөв. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарч, чангаар уйлж хайлагсдыг Тэр харлаа. Оронгуутаа Тэр тэдэнд —Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд тэд Түүнийг тохуурхан инээлдэв. Харин Есүс бүгдийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг, Өөртэйгөө байгсдын хамт авч, хүүхдийг тавьсан өрөөнд оров. Хүүхдийн гараас барьж, Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна») гэж хэлэв. Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр мэл гайхав. Тэр —Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад, —Охинд идэх юм өг гэлээ.

Хуваалцах
МАРK 5 унших

МАРK 5:21-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс [завиар] нөгөө эрэг уруу дахин гаталж ирэх үед Түүн уруу олон хүн хуран цуглажээ. Есүс нуурын эрэг дээр байв. Синагогийн ахлагчдын нэгэн болох Иайр гэгч хүн ирж, Есүсийг хараад хөлд нь унаж, — Бяцхан охин маань үхлийн ирмэг дээр байна. Та очиж мутраа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьдрах байх гэж ихэд хүсэмжлэн гуйв. Есүс түүнтэй хамт явахад хурсан олон Түүнийг дагаж, бүчин шахалдаж байлаа. Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй, харин ч бие нь улам мууджээ. Есүсийн тухай сонссоны дараа тэрээр хүмүүсийн дундуур явсаар Түүний ард очиж, гадуур хувцсанд нь хүрэв. Учир нь тэр —Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв. Есүс тэр даруй Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, олон түмэн уруу эргэн харж, —Хэн Миний хувцсанд хүрэв? гэж асуулаа. Шавь нар нь Түүнд —Хурсан олон Таныг шахаж байгааг Та хар л даа. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ. Есүс үүнийг үйлдсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрноо ажиглав. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж —Таны охин нас барчихлаа. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид —Бүү ай. Зөвхөн итгэ гэж айлдав. Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг зөвшөөрсөнгүй. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав. Оруутаа Тэр тэдэнд —Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд, тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэвч Есүс бүх хүнийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг нь Өөрийнхөө нөхдийн хамт авч хүүхдийг тавьсан өрөөнд оров. Хүүхдийн гараас барьж Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!») гэж айлдав. Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр гайхаж орхив. Тэр —Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад, —Охинд идэх юм өг гэлээ.

Хуваалцах
МАРK 5 унших