СУРГААЛТ ҮГС 10:17-32
СУРГААЛТ ҮГС 10:17-32 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна. Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог. Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн. Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн. Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм. Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт бол Хар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж. Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг бол Мунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг. ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна. Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог бол Ухаант нэгэн мэргэн ухаанд баярладаг. Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана. Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ. Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг. Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс, Нүд уруу суунаглах утаа мэт буюу. ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг бол Хар санаатны он жилүүд богиносдог. Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол Хар санаатны найдвар мөхдөг. ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг, Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ. Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй. Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй. Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна. Харин хорлогчийн хэл огтлогдоно. Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг бол Хорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.
СУРГААЛТ ҮГС 10:17-32 Ариун Библи 2013 (АБ2013)
Сургамжийг сахидаг хүн амийн харгуйгаар. Гэсгээлийг хэрэгсдэггүй хүн төөрлийн жимээр. Худалч уруул үзэн ядалтаа нууцлах. Мулгуу хүн базаахгүй үг тараах. Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй. Зөвтийн хэл цэвэр мөнгө. Буруутын зүрх үнэ цэнэгүй. Зөвтийн уруул олныг тэжээх. Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох. ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд Зовлон зүдүүр үл нэмнэ. Булай үйл хийх нь мулгууд баясгалан. Мэргэн үйл нь ухаарагч нэгэнд таалал. Буруутын дээр айдаг юм нь буух. Зөвтийн хүсэл соёрхогдох. Хуй салхи шуурчээ, буруутууд алга болох. Зөвт нь мөнхийн суурьтай байх. Залхуу хүн заран илгээгчдэдээ Шүдэнд орсон цуу, нүдэнд орсон утаа мэт. ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах. Буруутын он жилүүд богиносох. Зөвтийн найдвар нь баяр хөөр авчирдаг. Буруутын хүлээлт хоосон хоцордог. ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд өмөг түшиг, Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл. Зөвт нь мөнхөд үл хөдлөх. Буруут нь газрыг эс өвлөх. Зөвтийн ам мэргэн ухааныг гаргана. Хорон хэл харин огтлогдоно. Зөвтийн уруул тааллыг, Буруутын ам хор хөнөөлийг л мэднэ.