ДУУЛАЛ 103:15-17
ДУУЛАЛ 103:15-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг. Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг. Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөд Түүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй. Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод Түүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.
Хуваалцах
ДУУЛАЛ 103 уншихДУУЛАЛ 103:15-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүний хувьд, өдрүүд нь өвс ногоо адил. Хээрийн цэцэг шиг тэрээр дэлгэрнэ. Салхи үлээгээд өнгөрөхөд тэр үгүй болох бөгөөд Тэр газар ч түүнийг эс танина. Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр Мөнхөөс мөнхөд болоод Түүний зөвт байдал Хөвгүүдийн хөвгүүдэд байна.
Хуваалцах
ДУУЛАЛ 103 унших