ДУУЛАЛ 103:2-5
ДУУЛАЛ 103:2-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Түүний ач тусын алийг нь ч бүү март. Тэр чиний бүх гэм бурууг уучилж, Чиний бүх өвчнийг илааршуулдаг. Тэр чиний амийг мөхлөөс аварч, Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг. Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.
Хуваалцах
ДУУЛАЛ 103 уншихДУУЛАЛ 103:2-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Ач тусыг нь ч бүү март. Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, Бүх өвчнийг чинь илааршуулдаг. Тэрээр амийг чинь мөхлөөс зольж, Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг. Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг.
Хуваалцах
ДУУЛАЛ 103 унших