ДУУЛАЛ 119:1-40

ДУУЛАЛ 119:1-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

Явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ! Түүний гэрчлэлүүдийг сахин, Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ! Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй. Тэд Түүний замаар явдаг. Биднээр хичээнгүйлэн сахиулахаар Та Өөрийн тушаалуудыг тогтоосон юм. Таны зарлигуудыг сахихаар Замууд минь бат тогтоосой! Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт Би ичихгүй. Таны зөв шударга шүүхээс сурахдаа Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно. Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно. Намайг бүрмөсөн бүү орхиоч! Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар... Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан. Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч! Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан. Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ! Өөрийн зарлигуудыг надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан юм. Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баяссан юм. Би Таны тушаалуудыг бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно. Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй. Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд Өөрийн зарцдаа өгөөмөр хандаач. Таны хуулийн гайхамшигт зүйлсийг Надад харуулахаар нүдийг минь нээгээч. Би газар дэлхийд гаднын хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач. Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр Сэтгэл минь шаналж байна. Таны тушаалаас салан тэнүүчилдэг Бардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм. Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач. Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ. Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн Таны зарц Таны зарлигуудыг бясалгадаг. Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм. Миний сэтгэл тоос шороонд дарагдсан. Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч. Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ. Өөрийн зарлигуудыг надад заагаач. Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана. Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг. Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч. Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч. Би итгэлтэй замыг сонгосон юм. Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ. Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач! Та зүрхийг минь уужруулах учир Би Таны тушаалуудын замаар гүйх болно. Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач. Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө. Би Таны хуулийг мөрдөж, Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач. Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач, Учир нь би түүнд баярладаг билээ. Зүрхийг минь олз уруу бус, Өөрийн гэрчлэл уруу хандуулаач. Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч. Танаас эмээх айдсыг төрүүлдэг Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач. Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач. Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ. Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна. Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.

Хуваалцах
ДУУЛАЛ 119 унших

ДУУЛАЛ 119:1-40 Ариун Библи 2013 (АБ2013)

Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад Юутай ерөөлтэй вэ! Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ! Шударга бусыг эс үйлдэнэ. Түүний замаар явна. Биднийг хичээнгүйлэн сахь гэж Тушаалуудаа Та тогтоосон билээ. Зарлигуудыг тань сахих Замууд минь бат тогтог! Таны бүх тушаалыг анхаарч явахад Ичгүүр надад эс ирнэ. Таны зөвт шүүхээс сурах үедээ Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно. Таны зарлигуудыг сахин биелүүлэх билээ. Намайг хэзээ ч бүү орхиоч! Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ. Бүхий л зүрхээрээ би Таныг эрэн хайсан. Тушаалаас тань холдон төөрөхийг Надад бүү зөвшөөрөөч! Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав. Аяа ЭЗЭН, Та ерөөлтэй еэ! Зарлигуудаа надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан. Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баясдаг. Би тушаалуудыг тань бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно. Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй. Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд Зарцдаа өгөөмөр хандаач! Таны хуулийн гайхамшигт зүйлсийг Надад харуулахаар нүдийг минь нээгээч! Би газар дэлхийд ирмэл хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач! Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр Сэтгэл минь шаналж байна. Таны тушаалаас салан төөрдөг Бардам, хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг. Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач. Учир нь Таны гэрчлэлүүдийг би сахидаг. Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн Таны зарц зарлигуудыг тань бясалгадаг. Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм. Сэтгэл минь тоос шороонд дарагдав. Үгийнхээ дагуу намайг сэргээгээч! Явдлуудынхаа тухай Тандаа ярихад Та хариулсан билээ. Зарлигуудаа надад заагаач! Тушаалуудынхаа замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана. Гашуудлаас болж сэтгэл минь уйлна. Үгийнхээ дагуу намайг хүчжүүлээч! Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Хуулиа надад Нигүүлсэнгүйгээр хүртээгээч! Үнэний замыг би сонгож Өмнөө би тогтоолуудыг тань тавьсан. Гэрчлэлүүдээс тань би зуурна. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач! Та зүрхийг минь уужруулах учир Тушаалуудын тань замаар би гүйх болно. Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа ёс журмыг надад заагаач! Эцэс хүртэл түүнийг мөрдье, Хуулийг тань мөрдөж, Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд Ухаарал юугаа наддаа хайрлаач! Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ л. Зүрхийг минь олз уруу бус, Гэрчлэлдээ хандуулаач! Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн Өөрийн замд намайг сэргээгээч! Танаас эмээх айдсыг төрүүлдэг. Өөрийн үгийг зарцдаа бататгаач! Тогтоолууд тань сайн тул Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач! Харагтун, би тушаалуудыг тань хүсэмжилж байна. Зөв шударгаараа намайг сэргээгээч!

Хуваалцах
ДУУЛАЛ 119 унших

ДУУЛАЛ 119:1-40

ДУУЛАЛ 119:1-40 АБ2004