ДУУЛАЛ 131:1-3
ДУУЛАЛ 131:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, ЭЗЭН, зүрх минь бардам биш, нүд минь ч ихэмсэг биш юм. Би их үйлс, Эсвэл надад хэт хүнд зүйлсэд ч оролцдоггүй. Би сэтгэлээ үнэхээр тайвшруулан чимээгүй болгосон. Хөхнөөс гарсан хүүхэд эхийнхээ тэвэрт байдаг шиг Сэтгэл минь миний дотор хөхнөөсөө гарсан хүүхэд мэт юм. Израиль аа, өдгөөгөөс мөнхийн мөнхөд ЭЗЭНд найдагтун!
Хуваалцах
ДУУЛАЛ 131 уншихДУУЛАЛ 131:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа ЭЗЭН, зүрх минь дээгүүр бус нүд минь ч ихэмсэг биш. Их үйлс, өөрт минь хэт хүнд зүйлсэд ч Би эс оролцоно. Би сэтгэлээ үнэхээр тэгшитгэн нам гүм болгов. Хөхнөөс гарсан хүүхэд эхтэйгээ байх адил Сэтгэл минь хөхнөөсөө гарсан хүүхэд мэт болой. Израиль аа, өдгөөгөөс мөнхөд ЭЗЭНд найдагтун!
Хуваалцах
ДУУЛАЛ 131 унших