ДУУЛАЛ 69:13-18
ДУУЛАЛ 69:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН, тааламжтай цагт миний залбирлууд Танд ханддаг. Бурхан, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар Өөрийн авралын үнэнээр надад хариулаач. Намайг намгаас татан гаргаж, бүү живүүлээч. Би өөрийн дайснууд болон гүн их уснаас аврагдах болтугай. Би усны үерт үл автаж, Гүн усанд үл залгиулж, Миний дээр нүхний ам ч бүү хаагдаасай. ЭЗЭН, Таны хайр энэрэл сайн учир надад хариулаач. Өөрийн өршөөлийн агуу байдлаар над уруу эргэж, Өөрийн зарцаас нүүрээ бүү нуугаач. Учир нь би зовлон шаналлын дунд байна. Надад түргэн хариулаач. Сэтгэлд минь ойртон ирж, түүнийг авраач ээ. Миний дайснуудын учир намайг золиоч!
ДУУЛАЛ 69:13-18 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, залбирал минь тааламжтай цагт Танд хандана. Бурхан, хайр энэрлийнхээ аугаагаар Авралынхаа үнэнээр надад хариулаач! Намгаас татан гаргаж, Намайг бүү живүүлээч, Үзэн ядагсад хийгээд Усны гүнээс намайг авраач! Усны үерт намайг үл автуулж, Гүн усанд эс залгиулж, Нүхний амыг ч дээр минь Бүү хаагдуулаач! ЭЗЭН, хайр энэрэл тань сайн учир Хариулаач надад. Өршөөлийнхөө үлэмжээр над уруу эргэж, Зарцаасаа нүүрээ бүү нуугаач. Учир нь би хавчлага дунд байна. Надад даруйхан хариулаач! Сэтгэлд минь ойртон ирж, Түүнийг авраач ээ! Дайснуудын минь учир Намайг золиоч!