ДУУЛАЛ 92:12-15
ДУУЛАЛ 92:12-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана. ЭЗЭНий өргөөнд суулгагдсан Тэд бидний Бурханы хашаануудад цэцэглэнэ. Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна. Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр бол миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй.
Хуваалцах
ДУУЛАЛ 92 уншихДУУЛАЛ 92:12-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Зөвт хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана. ЭЗЭНий өргөөнд тэд суулгагдаж Бурханы маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ. Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна. Энэ нь ЭЗЭН чигч шударга гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр хад минь бөгөөд Түүн дотор зөвт бус юм гэж үгүй.
Хуваалцах
ДУУЛАЛ 92 унших