Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ АмьдралЗагвар

Үндсийг Эзэмш
Анхаар:
“Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.”
Еврей 4:12
Гараандаа:
Спортын бүх төрлүүд тоглогчдоос төгс төгөлдөр байх үндсэн ур чадварыг эзэмшихийг шаарддаг. Заримдаа үндсүүд нь догдолмоор сайхан зүйл биш бөгөөд сурахад хэцүү байдаг. Гэхдээ аль ч спортын төрөлд эдгээр үндсийг эзэмших нь үргэлж амжилтанд хүрэх түлхүүр байдаг.
Спортын үндсэн ур чадвартай адилүндсэн цөм ойлголтууд нь Христ дээр төвлөрч амьдрахад тань чиглүүлэх болно.
Бурхантай хамт тэсвэр тэвчээрийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гурван үндсэн сургалт байдаг.
Суурь 1: АМЬДРАЛЫНХАА ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ТОГТМОЛ ХАРИЛЦААТАЙ БАЙ — ЗАЛБИР
Биднийг чиглүүлж өгөх зөвлөгч, дасгалжуулагч, сургагчгүйгээр спортын амжилтанд хүрэхэд хэцүү юм. Бидний амьдралд ч мөн үүнтэй адил. Бид шууд харилцах буюу залбирах замаар Бурхантай биечлэн уулзах хэрэгтэй.
Залбирал бол таны болон эргэн тойрны хүмүүсийн амьдралыг өөрчлөх хүчтэй хэрэгсэл юм. Залбирал бол зүрх сэтгэлээ Бурхантай хуваалцаж, Түүнд таны амьдралд ярих боломжийг олгох явдал юм. Бурхантай бүрэн нээлттэй байж, Түүний дуу хоолойг сонсож сур.
Суурь 2: БУРХАНЫ СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА-БИБЛИЙГ СУДАЛ
Спортын төрөл болгонд шилдэг чадварыг хөгжүүлэх сургалтын гарын авлага байдаг. Христийн дагалдагчийн хувьд Библи бол тоглоомын ном, сургалтын гарын авлага юм. Түүний сүнслэг нөлөө бүхий үгс нь Бурханы зүрх сэтгэл, оюун санаанаас гардаг. Энэ нь Бурхан гэж хэн болох, бид үнэндээ хэн болох, бидний эрхэм зорилго, хувь тавилангийн талаарх хүчирхэг үнэнийг агуулдаг.
Түүний мэдээ нь энгийн боловч маш их эрх мэдэлтэйюм. Библи амьд бөгөөд идэвхтэй байдаг; Та үүнийг нээх болгонд Бурхан танд шинэ ойлголтуудыг илчилдэг.
Суурь 3: ЯЛАЛТТАЙ БАГТАЙ ХАМТРАХ – СҮМ ОЛЖ АВАХ
Өрсөлдөгч хүмүүсийн хувьд бид тодорхой зорилгодоо хүрэхийн тулд бусдын дэмжлэгээс хамаарч байдаг. Сүм бол Бурханд хамтдаа үйлчлэхэд чиглэсэн дэмжин туслагч баг юм. Бурхан анхнаасаа л Өөрийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд янз бүрийн авьяас чадвар, туршлагатай хүмүүсийг хамтад нь байлгасаар иржээ. Итгэлдээ өсч хөгжихийн тулд сурч мэдэх бас үйлчилж болох сүмийг олж ав.
Суурьмэдлэгийг эзэмшихийн тулд суурь сургалтын хуваарийг дагаж мөрддөг шигээ өдөр бүр залбирч, Библи уншиж бай.
Яв:
1. Та спорт эсвэл өөрийнхөө байр суурь дотор ямар гурван суурийг/үндсийг/ эзэмшсэн бэ?
2. Еврей 4 яагаад Бурханы үгсийг "амьд", идэвхтэй "хүчирхэг" хэмээн тодорхойлдог гэж та боддог вэ? Библи бусад номноос юугаараа ялгаатай вэ?
3. Есүсийн залбирлыг (Матай 6: 9-13) өөрийн үгээр дахин тайлбарлан бич. Эдгээр зүйлээс чин сэтгэлээсээ залбирах нь таны амьдралд болон бусадтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?
4. Итгэгчдийн бүлэгт багаар ажиллах нь яагаад чухал байдаг вэ?
Дасгал:
2 Тимот 3:16-17
Матай 6:5-15
1 Коринт 12:12-31
Илүү цаг:
“Бурхан минь, тантай харилцах харилцаандаа, амжилтанд хүрэх үндэс суурийг тавьсанд баярлалаа. Өдөр бүр анхан шатны мэдлэгийг эзэмших цаг гаргахад минь надад туслаач. Есүсийн нэрээр залбирч байна, Амен. ”
Энэ төлөвлөгөөний тухай

Итгэлийн аялал бүр эхний алхамаас эхэлнэ. Эхлэлийн шугам нь Есүс Христтэй харилцах харилцааныхаа эхний алхамыг хийх бэлтгэлтэй тамирчин, дасгалжуулагч, шинэ итгэгчдэд зориулагдсан болно. Энэхүү 7 өдрийн унших төлөвлөгөө нь сайн мэдээний үндсийг судалж, залбирал, Библи унших, олон нийтийг хамарсан байдал, хариуцлагаар дамжуулан өсөхөд түлхэц болно. Бэлэн үү? Эхлэлийн шугам дээр байраа эзлээрэй!
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://fca.org/
Холбоотой төлөвлөгөө унших

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Хэн диваажинд очих вэ

ГЭРЛЭЛТ

BibleProject | Паулын захидлын тухай түргэвчилсэн хичээл

Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал
