Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ АмьдралЗагвар

Үндсэн Дасгалжуулагч
Анхаар:
“Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгээр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.” Зефаниа 3:17
Гараандаа:
Хэрэв та амьдралыг тань удирдан чиглүүлнэ гэж Бурханд итгэх юм бол, Түүний зүрх сэтгэлийг танд чиглүүлж ойлгох хэрэгтэй. Бурхан үнэхээр санаа тавьдаг эсэх талаар бид бүгд заримдаа эргэлздэг.
Есүст итгэдэг хүүхдүүддээ Бурхан Өөрийнхөө хайрыг илчилдэг. Бурханы гайхалтай хайрын ачаар бид гайхалтай байр суурийг олж авсан. Зөвхөн Түүнтэй ойр дотно харилцаатай байхад л чиний хамгийн гүн гүнзгий хүсэл хангагддаг байхаар Бурхан чамайг бүтээсэн билээ. Бид дуртай багууд эсвэл тэмцээнд ялалт байгуулахдаа маш их догдолж, урам зоригтой байдаг гэдэг нь эргэлзээгүй билээ. Бурханы гүн гүнзгий зүйлийг олж мэдэх нь хүсэл тэмүүлэлээр тэжээгддэг насан туршийн аялал юм. Тэр чамайг Түүнтэй хамт амьдрах амьдралдаа баяртай байхыг тань харахыг хүсдэг.
Энэ долоо хоногт Бурхантай удаан хугацаагаар хамт байж, Тэр таны талаар ямар сэтгэгдэлтэй байдаг, Түүнд таны юу таалагддагийг Түүнээс асуу.
Яв:
1. Өөрийн хүүхэд тус бүрийг бас чамайг хайрлах Түүний хайр хэр зэрэг хувьчилсан байдаг вэ?
2. Бид Бурханы хүүхдүүд болох үед, бидний хүн нэг бүр ямар гайхалтай боломжийг/давуу эрх/ хүлээн авдаг вэ? (Ром 8: 14-17 ба Колоссай 3: 1-4)
3. Энэ долоо хоногт Бурхантай ойртохын тулд та юу хийж чадах вэ?
Дасгал:
Исаиа 49:15-16
Ром 8:14-17
Колоссай 3:1-4
Илүү цаг:
“Бурхан минь, намайг туйлын агуу хайраараа мөшгөсөнд баярлалаа. Таныг маш их хүсэл тэмүүлэлтэйгээр даган мөшгөхөд надад тусална уу. Есүсийн нэрээр би залбирч байна, Амен."
Энэ төлөвлөгөөний тухай

Итгэлийн аялал бүр эхний алхамаас эхэлнэ. Эхлэлийн шугам нь Есүс Христтэй харилцах харилцааныхаа эхний алхамыг хийх бэлтгэлтэй тамирчин, дасгалжуулагч, шинэ итгэгчдэд зориулагдсан болно. Энэхүү 7 өдрийн унших төлөвлөгөө нь сайн мэдээний үндсийг судалж, залбирал, Библи унших, олон нийтийг хамарсан байдал, хариуцлагаар дамжуулан өсөхөд түлхэц болно. Бэлэн үү? Эхлэлийн шугам дээр байраа эзлээрэй!
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://fca.org/
Холбоотой төлөвлөгөө унших

BibleProject | Паулын захидлын тухай түргэвчилсэн хичээл

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Хэн диваажинд очих вэ

Миний бизнес Бурханых

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

ГЭРЛЭЛТ
