Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

ДОЛОО ХОНОГ 6: ИТГЭЛЭЭ АЙДАСГҮЙГЭЭР ХУВААЛЦ
ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Дуулал 42:5, 11; Дуулал 43:5; болон Дуулал 78:7-г унш.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш та айдаг зүйлстэйгээ нүүр тулж, гэмийнхээ төлөө гэмшиж бас найдвараа Бурханд хэрхэн тавих талаар сурсан. Та одоо үнэхээр айдасгүй байж бас урагш алхаж болно! Таны хүчтэйгээс болж биш, харин таны Бурханаас болж та ийнхүү үйлдэх боломжтой! Та бүхнийг мэддэгээс болж биш, харин таны Бурхан бүхнийг мэддэг болохыг та мэддэг учраас та ийнхүү үйлдэх боломжтой. Тэр үнэхээр энэ дэлхийг бүхлээр нь алган дээрээ өргөдөг. Тэр таныг удирддаг болохыг мэдэн урагш алхаарай. Тэрээр таныг яг хаана байлгахыг хүссэн тэр газарт, эргэн тойрныхондоо Түүний элчин сайд байлгахаар таныг байрлуулсан. Болж байгаа бүхний дунд та Түүний сонгосон нэгэн байхаар бүтээгдсэн! Түүний хүчинд итгэн өөртөө итгэлтэйгээр бас дуулгавартайгаар одоо амьдар. Харагтун, Би Иерихог... чиний гарт өгсөн хэмээн Иошуа 6:2-т хэлсэн өөрийн Бурханы үгэнд түшиглэсэн бөгөөд харин харж байгаа зүйлсдээ түшиглээгүй Иошуа шиг үйлдэх хэрэгтэй. Үүний үр дүнд 12 тохой зузаан хана нуран унасан.
Хэрэв та сайн мэдээг хуваалцах гэж буй хүн ба өөрийнхөө хооронд том хана байгааг мэдэрч байвал өөрийн Бурханаа сана. Тэр бол Абрахам, Исаак, Иаков, болон Иошуагийн Бурхан!
Өдрийнхөө туршид чимээгүй тусган бодоход өнөөдөр цаг гарга. Сурсан бүх зүйлсээ тусган бод. Уншсан, залбирсан, бас сурсан бүх зүйлсийнхээ талаар эргэцүүлэн бод. Өөрийгөө, айдсуудаа, сул дорой байдлуудаа, өмч хөрөнгөө, ирээдүйгээ, билэг авъяасаа, албан тушаалаа, газар нутгаа, мөн зорилгоо гэх мэт бүхий л зүйлсээ Эзэний өмнө өргө. Тэгээд, бүх л найдвараа Бурханд тавь! Итгэлээр урагшаа алх, Түүнд дуулгавартай амьдар, Тэр ажилаа хийх болно! Дайснуудын чинь өмнө Тэр таныг айдасгүй нэгэн болгох болно! Тэр Өөрийн нэрийг алдаршуулах болно! Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно.Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ (Eфес 2:8-10).

Энэ төлөвлөгөөний тухай

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/