Бид ажлаараа Бурханд мөргөх ньЗагвар
Бидний ажил Эзэний төлөө
Библи дээр бидний амьдралын бүхий л талбар нь Бурханд өргөх сүнслэг мөргөл байх ёстой талаар өгүүлдэг(1Кор 10:31, Ром 12:1-2). Бидний амнаас гарах үг бүр, ажил хөдөлмөр бүр минь Есүсийн нэрээр Бурханд талархалтайгаар хийгдэх ёстой гэдгийг санаж байх нь чухал.
Хэдийгээр эртний Грек-Ромын соёлд байсан эзэн боолын харилцаа нь орчин цагийн ажилтан, ажил олгогчийн харилцаанаас ялгаатай, ажилчдыг бодвол боолууд эздэдээ дуулгавартай байх, тэднийг хүндлэх шалтгаан асар бага байсан биз ээ.
Бидэнд сайн ханддаггүй албан байгууллагад хэцүүхэн дарга, захиралдаа дуулгавартай байх амаргүй. Харин бид өөрсдийгөө хэн нэгэнд дуулгавартай байхаас илүүтэй Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартайгаар үйлчилж байна гэж харвал энэхүү нөхцөл байдал тэс өөр санагдах болно.
Энэ дэлхийн дээд албан тушаалтан, дарга нарт бус Эзэнд зориулан ажиллаж буй гэж бодох нь таны ажилд ямар өөрчлөлтийг авчрах вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Бид сэрүүн байх ихэнх цагаа ажил хийж өнгөрүүлдэг. Ажил хөдөлмөр үнэндээ бидний амьдралын хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. Эхлэл 1-2 бүлэг дээр ажил хөдөлмөр нь бидний Бурханаас хүлээж авсан анхны тушаал гэдгээс энэ нь тодорхой харагддаг. Бид Бурхантай хамтран Түүний бүтээлийн сайн нярав байхаар бүтээгдсэн. Энэхүү цуврал судлалаар Бурханы Үгийн дагуух ажил хөдөлмөрийн талаарх өөр өөр ойлголтуудыг авч үзэх болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/