Удирдагчдыг хойш татдаг 7 айдасЗагвар

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

7-с 3 дахь өдөр

Сул доройг минь мэдэхвий гэх айдас

Өөрийгөө залбирах, сайн мэдээ ярих гэх мэт сүнслэг байдлынхаа хувьд сул дорой нэгэн гэж итгэдэг удирдагчдын хувьд энэ айдас тэднийг зогсонги байдалд оруулахуйц хүчтэй нөлөөлдөг. Далд нуугдах энэ айдас бусадтай дотно харилцах болон дагалдагч бэлтгэхэд нь саад болдог. Учир нь ийм дотно харилцаа үүсгэвэл тэдний жинхэнэ байдал илчлэгдэнэ гэж тэд айдаг. Түүгээр зогсохгүй ийм төрлийн удирдагчид харилцаанаас үүдэлтэй дагалдах шүүлт, сонжсон харцнаас эмээн бусадтай хамтрах, үйлчлэлээ бусадтай хуваалцахаас зайлсхийдэг.

Энэ айдсыг даван туулахын тулд энэ эмзэг байдлаа хүлээн зөвшөөрч, жинхэнэ үнэн өсөлт нь хүн хоорондын хоёр нүүргүй амьд харилцаа болон туршлагаа хуваалцахаас эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү айдсыг даван туулах эхний алхам бол хэн ч төгс биш гэдгийг ухаарах явдал юм. Мөн түүнчлэн хүн бүр алдаа гаргадаг, төгс биш. Манлайлал бол төгс байх явдал биш гэдгийг санаарай. Жинхэнэ манлайлал гэдэг нь давуу болон сул талаа ил тод хүлээн зөвшөөрч, өөртөө болон бусад хүмүүст үнэнч байхыг хэлэх юм шүү.

Тусламж ав. Шаардлагатай үед тусламж, дэмжлэг авахаас бүү татгалз. Учир нь тусламж нь даруу байдлыг, сурч, өсөхөд бэлэн байдлыг харуулдаг. Жинхэнэ манлайлал алдаа дутагдалгүй мэт дүр эсгэхийн оронд тасралтгүй өөрийгөө сайжруулснаар бий болдог.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

Таны хүч чадавхи, ажиллах үйл явцыг удаашруулсан айдас мэдэрдэг үү? Айдас, эргэлзээ, сэтгэл түгшилт таныг хойш нь татаж байгаа юм биш биз? Өөрийн чадавхийг бүрэн дүүрэн гаргахын тулд эдгээр гинж хүлээсүүдээс салах цаг болсон! Өөрийн удирдлага, манлайллын талбарыг эзэлж, бүрэн дүүрэн хүчин чадлаараа ажиллахад энэхүү уншлагын төлөвлөгөө танд туслана гэж итгэж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/