Удирдагчдыг хойш татдаг 7 айдасЗагвар

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

7-с 5 дахь өдөр

Харьцуулагдахаас айх айдас

Харьцууладахвий гэх айх айдас нь пастор болон бизнес удирдагчдын хувьд хүнд дарамт болдог. Томоохон сүмийн пастор болон ур чадвар бүхий хүмүүстэй харьцуулагдах нь тэдэнд атаархах, зэвүүцэх мэдрэмжийг төрүүлдэг.

Хэрвээ энэ төрлийн айдастай тулгарсан бол та өөрийн гэсэн онцгой бэлэг, авьяастай бөгөөд өөрийн онцгой дуудлагатай гэдгээ санаарай. Харьцуулагдах айдсыг давахын тулд өөрийн үйлчлэл болон бизнестээ анхаарал хандуулаарай. Өөрийгөө бусадтай харьцуулах гээд байгаа үеээ анзаарч, харьцуулах тусам сэтгэм ханамжгүй байдал болон итгэлгүй байдал нэмэгдэж байгааг өөртөө сануулаарай.

Хийж бүтээсэн зүйлдээ талархалтай байж, таны явж буй энэ зам бол дахин давтагдашгүй онцгой аялал гэдгийг санаарай. Бусдаас айж, эмээхийн оронд эргэн тойронд буй хүмүүсийнхээ амжилтыг тэмдэглэж баярлаж хөөр. Тэдний амжилтыг анзаарч, хүлээн зөвшөөрөх нь таны үнэ цэнэ, чадавхыг бууруулдаггүй гэдгийг санаарай. Хамтрагч нартайгаа харилцах харилцаагаа нандигна, үнэл, таныг сэдэлжүүлдэг нэгнээс суралц, аялалдаа үнэнч бай.

Та маш том нөлөөтэй гэдгийг мөн энэ нь хэн нэгний хэмжээсээр хэмжигдэх боломжгүй гэдгийг санаарай. Өчигдөр уншсан дүйцэхгүй байх вий гэх айдсын хэсэгт байсанчлан өдөр тутмын сүнслэг аялалаа үргэлжлүүлэн бусадтай өөрийгөө харьцуулахын оронд өдөр бүр Бурхан чиний талаар юу хэлж, бодож байгаад илүү анхаарал хандууулаарай.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

Таны хүч чадавхи, ажиллах үйл явцыг удаашруулсан айдас мэдэрдэг үү? Айдас, эргэлзээ, сэтгэл түгшилт таныг хойш нь татаж байгаа юм биш биз? Өөрийн чадавхийг бүрэн дүүрэн гаргахын тулд эдгээр гинж хүлээсүүдээс салах цаг болсон! Өөрийн удирдлага, манлайллын талбарыг эзэлж, бүрэн дүүрэн хүчин чадлаараа ажиллахад энэхүү уншлагын төлөвлөгөө танд туслана гэж итгэж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/