Хайлтын үр дүн
Дэд хууль 34:4 (АБ2013)
ЭЗЭН, түүнд —“Би үүнийг үр удамд чинь өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан газар энэ юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлдав.
Дэд хууль 34:5 (АБ2013)
Тэгээд ЭЗЭНий зарц Мосе, ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.
Дэд хууль 34:6 (АБ2013)
Түүнийг Бет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд хөдөөлүүлжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй.
Дэд хууль 34:7 (АБ2013)
Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.
Дэд хууль 34:8 (АБ2013)
Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.
Дэд хууль 34:9 (АБ2013)
Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.
Дэд хууль 34:10 (АБ2013)
ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч түүнээс хойш Израильд гарсангүй.
Дэд хууль 34:11 (АБ2013)
ЭЗЭН, Мосег Фараоны эсрэг, түүний бүх зарц, бүх газар нутгийнх нь эсрэг Египетийн нутагт гүйцэлдүүлсэн бүх тэмдэг гайхамшгуудын төлөө
Дэд хууль 34:12 (АБ2013)
мөн израильчуудын өмнө Мосегийн гүйцэтгэсэн бүх хүчит үйлс, үлэмжийн айдас хүйдсийн төлөө илгээсэн юм.
Дэд хууль 29:14 (АБ2013)
Би энэ гэрээг болон энэ тангаргийг зөвхөн та нартай хийгээгүй,
Дэд хууль 29:15 (АБ2013)
харин энэ өдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй мөн энэ өдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна.
Дэд хууль 29:16 (АБ2013)
Египет газарт бид хэрхэн амьдарч мөн та нарын туулсан үндэстнүүдийн дундуур бид хэрхэн гарч ирснийг та нар мэдэх билээ.
Дэд хууль 29:17 (АБ2013)
Та нар мөн тэдэнд байгаа жигшүүрт зүйлс, мод, чулуу, мөнгө, алтан шүтээнийг харсан.
Дэд хууль 29:18 (АБ2013)
Өнөөдөр бидний Бурхан ЭЗЭНээс зүрхээ урвуулж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах эр, эм эсвэл гэр бүл, овог та нарын дундаас гаруузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болох вий дээ.
Дэд хууль 29:19 (АБ2013)
Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө ерөөж, “Өөрсдийнхөө замаар бид гөжүүдлэн яваа ч амар тайван л байна” гэж бүү бодог. (Устай, ангамал аль алинд нь ийнхүү гамшиг авчирдаг.)
Дэд хууль 29:20 (АБ2013)
ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.
Дэд хууль 29:21 (АБ2013)
Энэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг ёрын муу болгоод Израилийн бүх овгоос ЭЗЭН тусгаарлан салгана.
Дэд хууль 29:22 (АБ2013)
Хөвгүүдийн чинь хойч үеийнхэн хийгээд алс газраас хүрч ирэх гаднын хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад,
Дэд хууль 29:23 (АБ2013)
“Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.
Дэд хууль 29:24 (АБ2013)
Бүх үндэстэн “ЭЗЭН энэ газарт яагаад ийм юм хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл
Дэд хууль 29:25 (АБ2013)
хүмүүс “Эцэг өвгөдийнх нь Бурхан ЭЗЭН Египет нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,
Дэд хууль 29:26 (АБ2013)
өөрсдийн мэдэхгүй, ЭЗЭНий өөрсдөд нь өгөөгүй өөр бурхдад очиж, зарагдан мөргөснөөс тийм болжээ.
Дэд хууль 29:27 (АБ2013)
Тиймээс ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган,
Дэд хууль 29:28 (АБ2013)
ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно.
Дэд хууль 29:29 (АБ2013)
Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгийг мөрдүүлэхийн тулд тэр болой.