Иохан 12:12-19
Маргааш нь Есүсийг Иерусалим уруу ирж явааг баярт ирсэн үй олон сонсоод, далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. Есүс илжигний төл олж унасан байв. Энэ нь «Бүү ай, Сион охин! Харагтун, Хаан чинь байдсан илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. Шавь нар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь Түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэнийг санажээ. Есүс, Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа. Тиймээс Есүс эдгээр тэмдгийг үйлдсэнийг ард олон сонссон тул Түүнийг угтав. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас ертөнц даяараа дагалаа гэцгээв.
Иохан 12:12-19