Сургаалт үгс 10:17-32

Сургаалт үгс 10:17-32 - Сургамжийг сахидаг хүн амийн харгуйгаар.
Гэсгээлийг хэрэгсдэггүй хүн төөрлийн жимээр.
Худалч уруул үзэн ядалтаа нууцлах.
Мулгуу хүн базаахгүй үг тараах.
Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй.
Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй.
Зөвтийн хэл цэвэр мөнгө.
Буруутын зүрх үнэ цэнэгүй.
Зөвтийн уруул олныг тэжээх.
Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох.
ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд
Зовлон зүдүүр үл нэмнэ.
Булай үйл хийх нь мулгууд баясгалан.
Мэргэн үйл нь ухаарагч нэгэнд таалал.
Буруутын дээр айдаг юм нь буух.
Зөвтийн хүсэл соёрхогдох.
Хуй салхи шуурчээ,
буруутууд алга болох.
Зөвт нь мөнхийн суурьтай байх.
Залхуу хүн заран илгээгчдэдээ
Шүдэнд орсон цуу, нүдэнд орсон утаа мэт.
ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах.
Буруутын он жилүүд богиносох.
Зөвтийн найдвар нь баяр хөөр авчирдаг.
Буруутын хүлээлт хоосон хоцордог.
ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд өмөг түшиг,
Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.
Зөвт нь мөнхөд үл хөдлөх.
Буруут нь газрыг эс өвлөх.
Зөвтийн ам мэргэн ухааныг гаргана.
Хорон хэл харин огтлогдоно.
Зөвтийн уруул тааллыг,
Буруутын ам хор хөнөөлийг л мэднэ.

Сургамжийг сахидаг хүн амийн харгуйгаар. Гэсгээлийг хэрэгсдэггүй хүн төөрлийн жимээр. Худалч уруул үзэн ядалтаа нууцлах. Мулгуу хүн базаахгүй үг тараах. Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй. Зөвтийн хэл цэвэр мөнгө. Буруутын зүрх үнэ цэнэгүй. Зөвтийн уруул олныг тэжээх. Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох. ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд Зовлон зүдүүр үл нэмнэ. Булай үйл хийх нь мулгууд баясгалан. Мэргэн үйл нь ухаарагч нэгэнд таалал. Буруутын дээр айдаг юм нь буух. Зөвтийн хүсэл соёрхогдох. Хуй салхи шуурчээ, буруутууд алга болох. Зөвт нь мөнхийн суурьтай байх. Залхуу хүн заран илгээгчдэдээ Шүдэнд орсон цуу, нүдэнд орсон утаа мэт. ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах. Буруутын он жилүүд богиносох. Зөвтийн найдвар нь баяр хөөр авчирдаг. Буруутын хүлээлт хоосон хоцордог. ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд өмөг түшиг, Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл. Зөвт нь мөнхөд үл хөдлөх. Буруут нь газрыг эс өвлөх. Зөвтийн ам мэргэн ухааныг гаргана. Хорон хэл харин огтлогдоно. Зөвтийн уруул тааллыг, Буруутын ам хор хөнөөлийг л мэднэ.

Сургаалт үгс 10:17-32