ЭХЛЭЛ 12
12
1ЭЗЭН Абрамд айлдсан нь
—Чи төрсөн нутгаа,
Төрөл садангаа,
Эцгийнхээ гэрийг орхиж,
Миний чамд зааж өгөх газар уруу яв.
2Би чамайг агуу үндэстэн болгож,
Чамайг ерөөн,
Алдар нэрийг чинь агуу болгоно.
Тэгээд чи ерөөлийн үндэс болно.
3Чамайг ерөөгчдийг Би ерөөж,
Чамайг хараагч нэгнийг Би хараана.
Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.
4Тэгээд Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ. Лот ч бас хамт явав. Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ. 5Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв. 6Абрам тэр газрыг туулан, Шехем нутагт байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газарт нутаглан сууж байжээ. 7ЭЗЭН Абрамд үзэгдэн
—Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ. 8Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав. 9Тэгээд Абрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ.
10Тэр газарт ган болсон учир Абрам Египетэд түр суухаар тийшээ очив. Тэр нутаг маш их гантай байжээ. 11Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа өгүүлрүүн
—Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгийг би мэднэ. 12Египетчүүд чамайг хараад, “Энэ бол түүний эхнэр байна” гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ. 13Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ. 14Абрамыг Египетэд очиход нь египетчүүд тэр бүсгүйн маш их үзэсгэлэнтэй сайхныг харжээ. 15Фараоны түшмэд ч түүнийг хараад, Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ. 16Фараон Абрамыг тэр бүсгүйн төлөөнөө сайхан байлгаж, Абрамд хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ өгчээ. 17ЭЗЭН Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав. 18Тэгээд Фараон Абрамыг дуудаж
—Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ? 19Чи яагаад түүнийг миний дүү охин гэж хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв гэв. 20Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг болон эхнэрийг нь, хамаг эд юмсынх нь хамт явуулав.
Currently Selected:
ЭХЛЭЛ 12: АБ2004
Qaqambisa
Share
Copy
Ufuna ukuba iimbalasane zakho zigcinwe kuzo zonke izixhobo zakho? Bhalisela okanye ngena
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: