ЭХЛЭЛ 22
22
1Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж,
—Абрахам аа! гэсэнд Абрахам
—Би энд байна гэжээ. 2Бурхан
—Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв. 3Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ. 4Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав. 5Тэгээд Абрахам зарц залуустаа
—Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ гэв. 6Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ. 7Исаак эцэг Абрахамдаа хандан,
—Аав минь ээ! гэж дуудахад тэрээр,
—Хүү минь, би энд байна гэсэнд Исаак
—Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд 8Абрахам
—Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.
9Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив. 10Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав. 11ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг
—Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр
—Би энд байна гэв. 12Тэнгэр элч өгүүлрүүн
—Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв. 13Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ. 14Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ. 15ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж,
— 16ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь, 17Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно. 18Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв. 19Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.
20Үүний дараа нэг нь
—Милка чиний дүү Нахорт хүүхэд төрүүлж өгчээ гэж Абрахамд хэлжээ. 21Түүний ууган хүү Уз, түүний дүү Буз, Арамын эцэг Кемуел, 22Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуел нар болой. 23Бетуел нь Ребекаг төрүүлжээ. Милка Абрахамын дүү Нахорт эдгээр найман хүүхдийг төрүүлж өгчээ. 24Нахорын татвар эм Реума гэгч Теба, Гахам, Тахаш, Маака нарыг төрүүлжээ.
Currently Selected:
ЭХЛЭЛ 22: АБ2004
Qaqambisa
Share
Copy
Ufuna ukuba iimbalasane zakho zigcinwe kuzo zonke izixhobo zakho? Bhalisela okanye ngena
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: