YouVersion Logo
Search Icon

Дуулал 91

91
Бурханы хамгааллын баталгаа
1Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн
Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
2Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь,
Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
3Учир нь чамайг анчны урхинаас,
Бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь Тэр юм.
4Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд
Түүний жигүүр дор чи хоргодох болно.
Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм.
5Чи шөнийн аймшгаас ч,
Өдөр исгэрэх сумнаас ч эс айна.
6Мөн харанхуйд явагч тахлаас ч,
Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч үл айна.
7Мянган хүн чиний дэргэд,
Түмэн хүн баруун гар талд чинь унавч,
Энэ нь чамд эс тусна.
8Чи зөвхөн нүдээрээ хараад л
Буруутад өгөх хариуг үзэх болно.
9Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг,
Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.
10Ямар ч хор хөнөөл чамд эс учирна.
Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно.
11Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд
Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана.#Мт 4:6; Лк 4:10
12Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ
Тэд чамайг гар дээрээ өргөөд явна.#Мт 4:6; Лк 4:11
13Чи арслан, наж могойг гишгэж,
Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.#Лк 10:19
14“Тэр Намайг хайрласан учир
Би түүнийг аварна.
Тэр нэрийг минь мэдсэн учир
Би түүнийг өргөмжилнө.
15Тэр Намайг дуудах агаад
Би түүнд хариулна.
Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна.
Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.
16Би түүнийг урт амьдралаар хангаж,
Түүнд авралаа үзүүлнэ.”

Currently Selected:

Дуулал 91: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in