ДУУЛАЛ 41
41
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
1Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ!
Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна.
2ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөд
Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно.
Та түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.
3ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ.
Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно.
4Би “ЭЗЭН, намайг нигүүлсээч.
Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч” гэв.
5Миний дайснууд намайг муулан
“Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.
6Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг.
Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаад
Гадагш гарахдаа түүнийгээ тараадаг.
7Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлддэг.
Намайг хорлохоор тэд хуйвалдан
8“Тэр хорт өвчин туссан. Тэр хэвтээд дахин босож чадахгүй” гэнэм.
9Миний итгэдэг,
Миний талхыг идэж байсан дотно найз минь ч
Миний эсрэг өсгийгөө өргөсөн.
10Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,
Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.
11Миний дайсан намайг ялсан дуугаар хашхирдаггүй учир
Та намайг таалдгийг би үүгээр мэднэ.
12Та намайг миний үнэнч байдлын дунд түшиж,
Намайг Өөрийн өмнө мөнхөд байлгадаг.
13Израилийн Бурхан ЭЗЭН мөнхийн мөнхөд магтагдах болтугай!
Амен, амен.
ХОЁРДУГААР НОМ
(Дуулал 42–72)
Currently Selected:
ДУУЛАЛ 41: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society