Kisary famantarana ny YouVersion
Kisary fikarohana

Иохан 11

11
Лазарын үхэл
1Бетаны Лазар өвчтэй байлаа. Бетан нь Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон юм.#Лк 10:38–39 2Мариа бол Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтэй байв.#Иох 12:3 3Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж,
—Эзэн минь, хараач, хайрладаг хүн тань өвдөв гэж хэлүүлэв. 4Үүнийг сонсоод Есүс
—Энэ өвчин үхэлд бус харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. 5Марта, түүний охин дүү болон Лазарыг Есүс хайрладаг байлаа. 6Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа дахин хоёр хонов. 7Дараа нь Тэр шавь нартаа
—Иудей уруу дахин явцгаая гэхэд 8шавь нар нь
—Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. 9Есүс
—Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу? Өдөр явбал ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. 10Харин шөнө явбал хүний дотор гэрэл байхгүй тул бүдэрнэ гэв. 11Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд
—Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд 12шавь нар нь Түүнд
—Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. 13Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг унтаж амрах тухай ярьж байна гэж боджээ. 14Тэгтэл Есүс тэдэнд шуудхан
—Лазар үхсэн. 15Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэв. 16Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт
—Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв.
Есүс—амилал ба амь
17Есүс ирээд, Лазарыг булшинд дөрөв хоног байсныг мэдэв. 18Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. 19Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудей тэднийд иржээ. 20Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суугаад үлдэж. 21Марта Есүст
—Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан. 22[Харин] Та Бурханаас юу ч гуйсан Бурхан Танд өгнө гэдгийг одоо би мэдэж байна гэв. 23Есүс түүнд
—Ах чинь амилна гэхэд 24Марта Түүнд
—Эцсийн өдрийн амилалд тэр амилна гэдгийг би мэднэ гэв. 25Есүс Мартад
—Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. 26Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэж асуув. 27Марта
—Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг.
Есүс уйлав
28Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр
—Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд 29Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. 30Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан газраа л байж байлаа. 31Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг харахдаа, түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагажээ. 32Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж
—Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ. 33Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн
34Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд
—Эзэн, ирээд, үз гэлээ. 35Есүс уйлав. 36Тэгтэл иудейчүүд
—Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. 37Харин тэдний зарим нь
—Сохор хүний нүдийг нээсэн энэ, түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв.
Лазарыг амилуулав
38Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булшин дээр хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. 39Есүс
—Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд
—Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхийрсөн байгаа гэж хэлэв. 40Есүс, Мартад
—“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу? гэлээ. 41Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан
—Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. 42Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Та Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох олны төлөө Би үүнийг хэллээ гэв. 43Тэр ийн айлдаад, чанга дуугаар
—Лазар, гараад ир гэж хашхирав. 44Талийгаач гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд
—Тайлж, түүнийг явуул гэв.
Есүсийг алах хуйвалдаан
(Мт 26:1–5; Мк 14:1–2; Лк 22:1–2)
45Мариагийнд ирсэн иудейчүүд дундаас олон хүн Есүсийн үйлдсэнийг хараад Түүнд итгэжээ. 46Харин тэдний зарим нь фарисайчууд дээр очиж, Есүсийн үйлдсэнийг тэдэнд хэлцгээв. 47Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд Зөвлөлд цуглаж
—Юу хийх вэ? Энэ хүн олон тэмдэг үйлдэж байна. 48Хэрэв бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай газар болон үндэстнийг маань сүйтгэнэ гэцгээв. 49Харин тэдний нэг, тэр жил тэргүүн тахилч байсан Каиаф тэдэнд
—Та нарт мэдэх юм гэж алга. 50Бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодолцохгүй байна гэж хэлэв. 51Тэр энэ үгсийг өөрөөсөө хэлээгүй юм. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир, үндэстнийхээ төлөө Есүсийн үхэх тухай болон 52Тэр зөвхөн үндэстнийхээ төлөө бус харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. 53Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв. 54Тиймээс Есүс иудейчүүдийн дунд дахиж ил явсангүй. Харин тэндээс цөлийн ойролцоох нутаг, Ефраим гэдэг хот явж шавь нарынхаа хамт тэнд үлдэв. 55Иудейчүүдийн Алгасал баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар, Алгасал баярын өмнө нутгаасаа Иерусалимд иржээ. 56Тэд Есүсийг хайж, сүм дотор зогсон өөр хоорондоо
—Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу? гэж ярьж байлаа. 57Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар мэдэгдэх ёстой гэсэн зарлигийг ахлах тахилч нар болон фарисайчууд буулгасан байв.

Voafantina amin'izao fotoana izao:

Иохан 11: АБ2013

Asongadina

Hizara

Dika mitovy

None

Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra