Kisary famantarana ny YouVersion
Kisary fikarohana

Иохан 12

12
Мариа Есүсийг тослов
(Мт 26:6–13; Мк 14:3–9)
1Алгасал баяраас зургаан өдрийн өмнө, үхлээс амилуулагдсан Лазарын байсан Бетанд Есүс иржээ. 2Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа. 3Тэгтэл Мариа маш үнэтэй, цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тосолж, үсээрээ арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.#Лк 7:37–38 4Харин шавь нарынх нь нэг, Түүнийг барьж өгөх Искариотын Иудас
5Яагаад энэ тосыг гурван зуун денараар#12:5 денар: 6:7 тайлбар үз. зарж ядууст өгсөнгүй вэ? гэв. 6Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг авчихдаг байжээ. 7Тэгтэл Есүс
—Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. 8Та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.#Дх 15:11
Лазарыг алах хуйвалдаан
9Иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр үй олноороо иржээ. 10Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв. 11Учир нь Лазараас болж иудейчүүд олноороо Есүст итгэж байлаа.
Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ
(Мт 21:1–11; Мк 11:1–11; Лк 19:28–40)
12Маргааш нь Есүсийг Иерусалим уруу ирж явааг баярт ирсэн үй олон сонсоод, 13далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч
—Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ!#Дуу 118:25–26 гэж хашхиралдаж байлаа. 14Есүс илжигний төл олж унасан байв. Энэ нь 15«Бүү ай, Сион охин!#Зех 9:9 Харагтун, Хаан чинь байдсан илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. 16Шавь нар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь Түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэнийг санажээ. 17Есүс, Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа. 18Тиймээс Есүс эдгээр тэмдгийг үйлдсэнийг ард олон сонссон тул Түүнийг угтав. 19Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо
—Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас ертөнц даяараа дагалаа гэцгээв.
Есүсийг харах гэсэн хэдэн грек
20Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа. 21Тэд Галилын Бетсайдын Филип дээр очиж, түүнээс
—Эзэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд 22Филип явж, Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. 23Есүс тэдэнд
—Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ. 24Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана. 25Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь түүнийгээ мөнх аминд хүртэл хадгална.#Мт 10:39, 16:25; Мк 8:35; Лк 9:24, 17:33 26Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.
Үхлийнхээ тухай зөгнөв
27Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн. 28Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс
—Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа. 29Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод
—Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь
—Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв. 30Есүс хариулан
—Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. 31Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. 32Би газраас өргөгдвөл бүх хүнийг Өөртөө татна гэж айлдлаа. 33Тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлэн үүнийг хэлжээ. 34Хурсан олон Түүнд
—Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал Та “Хүний Хүү өргөгдөх ёстой” гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ?#Дуу 110:4; Иса 9:7; Езк 37:25; Дан 7:14 гэв. 35Есүс тэдэнд
—Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй. 36Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ.
Хүмүүсийн итгэлгүй байдал
Есүс ийн айлдсаны дараа холдон явж нуугдав. 37Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. 38Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ.#Иса 53:1 (LXX) 39Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас 40«Тэр тэдний нүдийг сохолж,#Иса 6:10 (LXX) зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн. 41Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ. 42Хэдий тийм боловч захирагчдын олон нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисайчуудаас болж синагогоос хөөгдөх вий гэсэндээ үүнийгээ өчсөнгүй. 43Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм.
Есүсийн сургаалын зангилаа
44Есүс хашхиран
—Надад итгэгч нь Надад итгэж байгаа бус харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. 45Намайг харагч нь Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. 46Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн. 47Үгийг минь сонсоод сахиагүй ч Би түүнийг шүүхгүй. Би ертөнцийг шүүхийн тулд бус харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. 48Намайг голж, үгийг минь хүлээж эс авагчийг шүүх шүүгч бий. Хэлсэн үг минь эцсийн өдөрт түүнийг шүүнэ. 49Учир нь Би Өөрөөсөө яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө өгсөн юм. 50Түүний тушаал бол мөнх амь гэдгийг Би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь Эцэг Надад хэлснээр Би ярьж байна гэж айлдлаа.

Voafantina amin'izao fotoana izao:

Иохан 12: АБ2013

Asongadina

Hizara

Dika mitovy

None

Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra