1
Эхлэл 9:12-13
Ариун Библи 2013
Бурхан —Та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай мөн хойчийн удамтай чинь байгуулах Миний гэрээний тэмдэг гэвэл: Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь дэлхийтэй Миний байгуулсан гэрээний тэмдэг болно.
താരതമ്യം
Эхлэл 9:12-13 പര്യവേക്ഷണം ചെയ്യുക
2
Эхлэл 9:16
Үүлэнд солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх махбодтой хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв.
Эхлэл 9:16 പര്യവേക്ഷണം ചെയ്യുക
3
Эхлэл 9:6
Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.
Эхлэл 9:6 പര്യവേക്ഷണം ചെയ്യുക
4
Эхлэл 9:1
Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!
Эхлэл 9:1 പര്യവേക്ഷണം ചെയ്യുക
5
Эхлэл 9:3
Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна.
Эхлэл 9:3 പര്യവേക്ഷണം ചെയ്യുക
6
Эхлэл 9:2
Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.
Эхлэл 9:2 പര്യവേക്ഷണം ചെയ്യുക
7
Эхлэл 9:7
Та нар харин үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай! гэлээ.
Эхлэл 9:7 പര്യവേക്ഷണം ചെയ്യുക
ഭവനം
വേദപുസ്തകം
പദ്ധതികൾ
വീഡിയോകൾ