Эхлэл 1:27 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Бурхан яагаад намайг хайрладаг вэ?
5 ѳдөр
Асуултууд: Бурханы талаар хүн бүрт л асуух асуултууд байдаг. Байнга харьцуулалт хийдэг соёлд амьдардаг болохынхоо хувьд, өөрсдөөсөө бидний хамгийн ихээр асуудаг байж болох асуулт бол, "Бурхан яагаад намайг хайрладаг вэ?" эсвэл магадгүй, "Тэр яаж намайг хайрлаж чадах вэ?" гэсэн асуултууд байж болох юм. Энэ төлөвлөгөөний явцад, та нийтдээ 26 Бичээсийн хэсгийг авч үзэх бөгөөд—тус бүр нь таныг гэсэн Бурханы нөхцөл үл шаардах хайрын талаархи үнэнийг өгүүлэх болно.

Зуршлууд
6 өдөр
Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.

Ер бусын хүчээр ажил бизнесээ хийх нь
6 өдөр
Олон жилийн турш би худалд итгэсээр ирсэн. Христитгэлтнүүдийн дунд түгээмэл байдаг худалдэлхий. Шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэдэгт би итгэсээр ирсэн. Энэ нь намайг хойш татсаар байлаа. Тэнгэрулсаа дэлхий дээр авч ирэхийн тулд мөн бизнес болоод амьдралдаа амжилттай байхын тулд Бурхан хэрхэн ер бусын хүчийг бидэнд өгдөг талаар судлах судлалд надтай нэгдээрэй. Бидэнд дэлхий дахинд нөлөөлөх боломж ихэнх "бүтэн цагаар үйлчлэгчид"-ээс илүү бий бөгөөд энэ Библи Уншлагын Төлөвлөгөө үүнийг хэрхэн хийхийг бидэнд харуулах болно!

Ажлаа Дэмий Бүү Үр / Ажлаа Бурхантай Хамт Хий
6 Өдөр
Хайран амьдралаа ажил дээрээ өнгөрөөгөөд байгаа юм шиг танд санагддаг уу? Христитгэгчид ажил хөдөлмөрөө ямар хандлагаар хийх ёстой вэ? Ажлын цагууд маань утга учир, үнэ цэнтэй байж, Христийг алдаршуулж болох уу? Пастор Жон Пайперын “Амьдарлаа бүү үр” номын ажил хөдөлмөрийн тухай тайлбарласан бүлгээс түүвэрлэн “Ажлаа дэмий бүү үр” хэмээх хоёр төлөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна. Desiring God байгууллагын үүсгэн байгуулагч, пастор Жон Пайпер анх оюутан залуучуудад зориулан бичсэн “Амьдралаа бүү үр” ном нь бүхий л насны олон зуун мянган хүнд амьдралаа дэмий үрэхгүй байхад тусалсан дэлхий дахинаа шилдэг борлуулалттай ном юм.

Хүүхдэд Зориулсан Библи
8 хоног
Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Яагаад дэлхий дээр ийм их зовлон зүдгүүр байдаг вэ? Ямар нэг найдвар байдаг уу? Үхлийн дараа амьдрал бий юу? Дэлхийн жинхэнэ түүхийг уншиж байхдаа хариултуудыг олох.

Бид ажлаараа Бурханд мөргөх нь
13 хоног
Бид сэрүүн байх ихэнх цагаа ажил хийж өнгөрүүлдэг. Ажил хөдөлмөр үнэндээ бидний амьдралын хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. Эхлэл 1-2 бүлэг дээр ажил хөдөлмөр нь бидний Бурханаас хүлээж авсан анхны тушаал гэдгээс энэ нь тодорхой харагддаг. Бид Бурхантай хамтран Түүний бүтээлийн сайн нярав байхаар бүтээгдсэн. Энэхүү цуврал судлалаар Бурханы Үгийн дагуух ажил хөдөлмөрийн талаарх өөр өөр ойлголтуудыг авч үзэх болно.