Матай 4:7 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Би Гэм нүгэл ба Сорилтыг үнэхээр ялан дийлж чадах уу?
5 ѳдөр
"Би яагаад энэ гэм нүгэлээс салахгүй зууралдаад байгаа юм бэ?" гэж та өөрөөсөө асууж байсан уу? Ром 7:15-д элч Паул хүртэл ингэж хэлжээ: "Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна." Сүнсний амьдралд минь саад болж байгаа гэмийг бид хэрхэн зогсоож чадах вэ? Энэ нь боломжтой гэж үү? Тэгэхлээр хамтдаа Бурханы хайр, талархал, сорилт, Сатан ба гэмийн талаар ярилцъя.
Оюун бодлын дайнд ялахуй
7 өдөр
Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Грошелийн бичсэн номоос сэдэвлэгдсэн бөгөөд бид Бурханы үнэнийг байлдааны төлөвлөгөө болгон ашиглах замаар хор хөнөөлт бодлуудтайгаа хэрхэн тэмцэх, хяналтаас хэтэрсэн бодлоо хэрхэн ялан дийлэх, өөрсдийн оюун бодолд өрнөж буй дайнд хэрхэн ялж эхлэх талаар суралцах болно.