1
НОМЛОГЧИЙН ҮГС 5:2
Ариун Библи, 2004
Зүрх сэтгэл чинь Бурханы оршихуйд үг хэлэхэд яараагүй байхад хэл тань бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд чиний үг чинь цөөхөн байг.
Харьцуулах
НОМЛОГЧИЙН ҮГС 5:2 г судлах
2
НОМЛОГЧИЙН ҮГС 5:19
Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн хөдөлмөрөөс баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн.
НОМЛОГЧИЙН ҮГС 5:19 г судлах
3
НОМЛОГЧИЙН ҮГС 5:10
Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй. Энэ нь бас л хоосон.
НОМЛОГЧИЙН ҮГС 5:10 г судлах
4
НОМЛОГЧИЙН ҮГС 5:1
Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээ ойлгодоггүй аж.
НОМЛОГЧИЙН ҮГС 5:1 г судлах
5
НОМЛОГЧИЙН ҮГС 5:4
Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл!
НОМЛОГЧИЙН ҮГС 5:4 г судлах
6
НОМЛОГЧИЙН ҮГС 5:5
Амлаад үл биелүүлснээс амлахгүй байх нь дээр.
НОМЛОГЧИЙН ҮГС 5:5 г судлах
7
НОМЛОГЧИЙН ҮГС 5:12
Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.
НОМЛОГЧИЙН ҮГС 5:12 г судлах
8
НОМЛОГЧИЙН ҮГС 5:15
Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ тийнхүү нүцгэн буцах ажгуу. Гартаа авч явж чадах хөдөлмөрийнхөө үр жимснээс хүн юу ч үгүй л одох аж.
НОМЛОГЧИЙН ҮГС 5:15 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд