Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж,
—Надтай унтаач хэмээн гуйв. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт
—Миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй, бүгдийг нь надад даатгасан учир энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.