Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт
—Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр
—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд
—Миний хургануудыг тэжээ гэлээ. Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд
—Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд
—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд
—Миний хоньдыг хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа
—Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр
—Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд
—Миний хоньдыг тэжээ.