1
ИЛЧЛЭЛТ 10:7
Ариун Библи, 2004
Харин долоо дахь тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.
Харьцуулах
ИЛЧЛЭЛТ 10:7 г судлах
2
ИЛЧЛЭЛТ 10:11
Тэд надад —Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.
ИЛЧЛЭЛТ 10:11 г судлах
3
ИЛЧЛЭЛТ 10:1
Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.
ИЛЧЛЭЛТ 10:1 г судлах
4
ИЛЧЛЭЛТ 10:9-10
Би бяцхан номоо надад өг гэсээр тэнгэр элч уруу очив. Тэр надад —Үүнийг ав. Үүнийг ид. Энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт амттай байх болно гэхэд би тэнгэр элчийн гараас бяцхан номыг аваад идлээ. Тэр аманд маань зөгийн бал мэт амттай байсан боловч идсэний дараа ходоодыг минь хорсгов.
ИЛЧЛЭЛТ 10:9-10 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд