ИЛЧЛЭЛТ 10

10
1Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв. 2Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад, 3арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянгын нижигнээн дуу гаргалаа. 4Долоон аянга нижигнэхэд би бичих гэтэл тэнгэрээс
—Долоон аянгын нижигнээний ярьсан юмсыг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дуу гарахыг сонсов. 5Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мөнөөх тэнгэр элч баруун гараа тэнгэр өөд өргөөд, 6тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан
—Цаашид саатахгүй гэв. 7Харин долоо дахь тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.
8Тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу дахин надтай ярьж
—Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэр элчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо. 9Би бяцхан номоо надад өг гэсээр тэнгэр элч уруу очив. Тэр надад
—Үүнийг ав. Үүнийг ид. Энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт амттай байх болно гэхэд 10би тэнгэр элчийн гараас бяцхан номыг аваад идлээ. Тэр аманд маань зөгийн бал мэт амттай байсан боловч идсэний дараа ходоодыг минь хорсгов. 11Тэд надад
—Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.

Одоогоор Сонгогдсон:

ИЛЧЛЭЛТ 10: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү