1Коринт 6
6
Итгэгчдийн дундах зарга
1Та нараас хэн нэг нь хөршийнхөө эсрэг заргатай бол тэрээр ариун хүмүүсийн өмнө бус, харин зөвт бус хүмүүсийн өмнө шүүлгэхийг зүрхэлнэ гэж үү? 2Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Ертөнц ч та нараар шүүгдэх байтал та нар багахан хэргийг шүүх чадваргүй юу? 3Бид тэнгэрэлч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү? 4Хэрэв та нарт энэ амьдралын шүүхийн хэрэг зарга байгаа бол чуулганы хувьд үнэ хүндгүйчүүдийг шүүгчээ болгоно гэж үү? 5Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дунд ах дүүсийнхээ хоорондохыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү? 6Ах дүү нь ах дүүтэйгээ тэр тусмаа үл итгэгсдийн өмнө шүүхдэх гэж үү? 7Бие биентэйгээ шүүхдэж буй нь та нарын хувьд аль хэдийнээ ялагдал болжээ. Ингэснээс яагаад буруутгагдаж болохгүй гэж? Яагаад луйвардуулж болохгүй гэж? 8Гэтэл та нар өөрсдөө, бүр ах дүүсээ хүртэл буруутгаж, луйварддаг аж.
9Зөвт бусчууд ер нь Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэг үү? Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, 10хулгайч нар ч, шуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. 11Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.
Бие ба сүнсээрээ Бурханыг алдаршуул
12Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч бүх юм тустай биш. Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч би юугаар ч эзэмдүүлэхгүй.#1Ко 10:23 13Хоол нь ходоодонд, ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садарлалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн нь биед ажээ. 14Эзэнийг Бурхан амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээр амилуулна. 15Биес чинь Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй. 16Янхантай нийлсэн нь түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь “Хоёр нь нэг махбод болно” гэсэн юм.#Эх 2:24 17Харин Эзэнтэй нийлсэн нь Түүнтэй нэг сүнс болой. 18Садар самуунаас зугт. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл үйлддэг. 19Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу?#1Ко 3:16; 2Ко 6:16 20Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.
Одоогоор Сонгогдсон:
1Коринт 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: