1Коринт 7
7
Гэрлэлтийн тухайд
1“Эм хүнд хүрэхгүй байх нь эр хүнд зүгээр” гэж та нарын бичсэн#7:1 ЗБ-т та нарын бичсэн гэсэн үг байхгүй. асуудлын тухайд гэвэл: 2садарлахгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эм хүн бүр нөхөртэй байг. 3Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь мөн нөхөртөө үүргээ биелүүлэг. 4Эхнэрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин нөхөрт нь байна. Үүнчлэн нөхрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин эхнэрт нь байна. 5Өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагаас бусад үед нэг нэгнээсээ бүү холд. Дараа нь дахин хамт бай. Та нарыг биеэ барьж тэвчихгүйгээр чинь Сатан бүү уруу татаг. 6Харин үүнийг би тушаал бус зөвшөөл болгон хэллээ. 7Бүх хүн над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг. 8Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. 9Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь дээр. 10Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан надаас биш Эзэнээс тушааж байна.#Мт 5:32, 19:9; Мк 10:11–12; Лк 16:18 11(Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хаяж болохгүй. 12Харин бусдад нь хандаж Эзэн биш, би хэлэхэд, ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү хая. 13Хэрэв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад, нөхөр нь өөртэй нь амьдрахыг хүсвэл нөхрөө бүү хая. 14Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж. 15Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар амгаланд дуудсан юм. 16Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ?#7:16 эсвэл аврахгүй гэдэгтээ яаж баттай байж чадна вэ Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?#7:16 эсвэл аврахгүй гэдэгтээ яаж баттай байж чадна вэ?
Эзэний тогтоосон амьдрал
17Харин хүн бүр Эзэний хувааж өгснөөр, хүн бүрийг Бурхан дуудсанаар тэр яваг. Би бүх чуулганд ийнхүү зааварчилдаг. 18Хозлуулсныхаа дараа дуудагдсан уу? Тэр нь хозлуулснаараа байг. Хозлуулаагүй нь дуудагдсан уу? Тэр нь бүү хозлуул. 19Хозлол нь юу ч биш, хозлуулахгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм. 20Хүн бүр дуудагдсан дуудлагадаа байг. 21Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Чи чөлөөлөгдөх боломжтой бол түүнийгээ ашигла.#7:21 эсвэл Чамд чөлөөтэй болох боломж байсан ч боол хэвээр сайныг үйлдэхийг сонгох нь дээр. 22Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан нь Эзэний чөлөөлөгдсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан нь Христийн боол мөн. 23Та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун. 24Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан, түүн дотроо Бурхантай хамт үлд.
Гэрлээгүй ба бэлэвсэн хүмүүс
25Онгон бүсгүйчүүдийн талаар Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсны хувьд саналаа хэлье. 26Тэгэхлээр миний бодоход өнөөгийн зовлон гачаалын учир, байсан хэвээрээ байх нь хүмүүнд сайн аж. 27Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэрээс салсан уу? Эхнэр бүү хай. 28Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Онгон бүсгүй гэрлэх аваас нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч эд махбоддоо төвөгтэй болно. Би та нарыг гамнамаар байна. 29Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй нь эхнэргүй мэт, 30уйлж буй нь уйлаагүй мэт, баярлаж буй нь баярлаагүй мэт, худалдан авч буй нь өмчлөөгүй мэт, 31энэ ертөнцийг ашиглаж буй нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна. 32Гэвч та нарыг санаа зоволгүй байхыг би хүсдэг. Гэрлээгүй нь Эзэнд яаж таалагдах вэ гэж Эзэний юмст санаа тавьдаг. 33Харин гэрлэсэн нь эхнэртээ яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмст санаа тавьдаг бөгөөд 34тэрээр хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй ба онгон бүсгүй нь бие болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмст санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмст санаа тавьдаг. 35Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд зохистой байдлаар мөн сатааралгүйгээр Эзэнд үнэнч байхын чинь төлөө үүнийг хэлж байна. 36Хэрэв хэн нэгэн нь онгон бүсгүйдээ зүй бус хандлаа гэж бодож байгаа бол, тэр бүсгүй нь насанд хүрсэн бөгөөд тийм байх ёстой юм бол тэр хүн хүссэнээ хийг. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг. 37Харин хэн зүрхэндээ бат зогсож, үл шаардан хүсэлээ захирсан бөгөөд онгон бүсгүйгээ хэвээр нь байлгахаар#7:37 гэрлэхгүй байхаар эсвэл бүсгүйгээ гэрлэхийг зөвшөөрөхгүй байхаар зүрхэндээ шийдсэн байна, тэрээр сайныг үйлдэж буй хэрэг.#7:37 бүсгүйтэйгээ гэрлэхгүй нь сайн эсвэл бүсгүйгээ гэрлэхийг зөвшөөрөх нь сайн 38Тиймээс тэрээр гэрлэвэл сайн,#7:38 эсвэл бүсгүйгээ гэрлүүлвэл эс гэрлэвэл#7:38 эсвэл бүсгүйгээ эс гэрлүүлэх аваас бүр л сайн биз. 39Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбогдсон байдаг. Нөхөр нь харин нойрсвол тэр эмэгтэй хүссэнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Зөвхөн Эзэн дотор. 40Харин миний саналаар тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ерөөлтэй. Надад ч бас Бурханы Сүнс буй гэж би боддог.
Одоогоор Сонгогдсон:
1Коринт 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: