1Самуел 5
5
Филистчүүд ба Бурханы авдар
1Филистчүүд Бурханы авдрыг булаан аваад, түүнийг Ебенезерээс Ашдод уруу авчрав. 2Филистчүүд Бурханы авдрыг булаагаад, Дагоны дуганд авчран Дагоны дэргэд тавив. 3Ашдодчууд дараа өдөр эртлэн босож харвал Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Тэд Дагоныг авч байранд нь эргүүлэн тавив. 4Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босоход, харагтун, Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Дагоны толгой ба хоёр сарвуу нь тасарч, босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв. 5Тиймээс Дагоны тахилчид болон Дагоны дуганд ирэгч хэн боловч өнөөг хүртэл Ашдодод байдаг Дагоны босгыг алхдаггүй. 6ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Ашдод болон түүний нутаг дэвсгэр дэх хүмүүсийг Тэр сүйрүүлж, булдруу өвчнөөр#5:6 булдруу өвчин: хулгана хэт олширсноос үүдэлтэй булчирхайн тахал бололтой. (6:5 үз.) цохив. 7Ашдодын хүмүүс үүнийг үзээд
—Израилийн Бурханы авдар бидний дунд байж болохгүй. Тэр Бурханы мутар бид болон бидний бурхан Дагон дээр хүнд дарсан билээ гэцгээв. 8Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан
—Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан
—Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилийн Бурханы авдрыг аваачлаа. 9Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив. 10Тиймээс тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрч ирсэнд екрончууд бархиран хашхиралдаж
—Тэд биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирлаа гэцгээв. 11Тиймээс тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан
—Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газарт нь буцаа гэж шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун болж, Бурханы мутар тэнд маш хүндээр дарж байв. 12Үхээгүй хүмүүс нь булдруу өвчинд нэрвэгдэж, хотын гаслах дуун тэнгэрт хадаж байв.
Одоогоор Сонгогдсон:
1Самуел 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.