1Тесалоник 2
2
Тесалоникт хийсэн Паулын үйлчлэл
1Ах дүү нар аа, бид та нар дээр дэмий очоогүйг та нар өөрсдөө мэднэ. 2Харин та нарын мэдсэнчлэн бид урьд нь Филиппойд зовж, жанчигдсан ч маш их эсэргүүцэл дунд Бурханы сайнмэдээг та нарт ярих зориг Бурхан дотор бидэнд байсан юм.#Үйл 16:19–24, 17:1–9 3Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. 4Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. 5Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч. 6Бид алдрыг хүмүүсээс, та нараас ч эсвэл бусдаас ч эрээгүй. 7Христийн элч нарынхаа хувьд шаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан.#2:7 ЗБ-т та нартай байхдаа яг хүүхдүүд шиг байсан 8Та нарын төлөөх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурханы сайнмэдээг бус, өөрсдийн амийг өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. 9Ах дүү нар аа, та нар бидний зүдэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан. 10Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ. 11Та нар мэдэж байгаачлан, эцэг нь хүүхдүүддээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэгбүрийг 12Өөрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд зохистойгоор явахыг ятган, урамшуулж, гуйж байсан. 13Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм. 14Ах дүү нар аа, та нар Христ Есүсийн доторх Бурханы Иудей дэх чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгтнүүдээс адилхан зовлон амссан ажээ.#Үйл 17:5 15Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, биднийг хавчиж, Бурханд эс таалагдан, бүх хүнд өсөрхөж,#Үйл 9:23,29, 13:45,50, 14:2,5,19, 17:5,13, 18:12 16харийнхныг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүглүүд хуралдсаар байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.
Паулын дахин очих хүсэл
17Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин зүсээрээ түр хагацсан ч, царайг чинь харах гэж бүх хүслээрээ чармайсан. 18Тиймээс бид та нар дээр очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав. 19Учир нь Эзэн Есүсийг ирэхэд Түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийн титэм бэ? Энэ нь та нар бус уу? 20Та нар бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.
Одоогоор Сонгогдсон:
1Тесалоник 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: