1Тесалоник 1
1
Мэндчилгээ
1Паул болон Силуан, Тимот нараас Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд.#Үйл 17:1 Нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
Тесалоникчуудын итгэл ба үлгэр дуурайл
2Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархахдаа та нарыг залбиралдаа тасралтгүй дурсан, 3бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд Эзэн Есүс Христ дэх найдварын чинь тууштайг байнга санадаг. 4Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэднэ. 5Учир нь бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. 6Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.#Үйл 17:5–9 7Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов. 8Учир нь Эзэний үг та нараас зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурхан дахь итгэл чинь хаа сайгүй түгсэн билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. 9Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж, 10Түүний үхэгсдээс амилуулсан Есүс, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх Хүү нь тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлэв.
Одоогоор Сонгогдсон:
1Тесалоник 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: