Колоссай 4
4
1Эзэд ээ, та нар тэнгэрт бас Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.#Еф 6:9
Нэмэлт зааврууд
2Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. 3Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ. 4Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг илчлээрэй гэж залбирагтун. 5Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.#Еф 5:16 6Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.
Төгсгөлийн мэндчилгээ ба хамгаалалтын залбирал
7Миний тухай бүгдийг Эзэний дотор хайрт дүү, итгэлт үйлчлэгч, хамтран зүтгэгч зарц Тухик маань та нарт мэдэгдэх болно.#Үйл 20:4; 2Тм 4:12 8Чухам иймээс тэр та нарт байдлыг маань мэдэгдэж, зүрхийг чинь тайвшруулаг хэмээн би түүнийг та нар уруу илгээв. 9Та нарын нэг, итгэмжит хайрт дүү Онесимийг түүний хамт явууллаа. Тэд эндхийн байдлыг та нарт бүгдийг мэдэгдэх болно.#Флм 10–12 10Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаар заавар авсан. Тэр та нар дээр очвол хүлээж аваарай)#Үйл 19:29, 27:2; Флм 24; Үйл 12:12,25, 13:13, 15:37–39 11Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Хозлуулагсдаас эд л Бурханы хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан. 12Та нарын нэг, Христ [Есүсийн] зарц Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиралдаа тэмцдэг.#Кол 1:7; Флм 23 13Тэр та нарын төлөө болоод Лаодикт, Хиерапольд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьдаг гэж би түүнийг гэрчилж байна. 14Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас.#2Тм 4:10–11; Флм 24 15Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад,#4:15 ЗБ-т Нумфас ба тэр эрийн гэр чуулганд түүнчлэн тэр эмэгтэйн гэр чуулганд мэнд хүргээрэй. 16Энэ захиаг та нар уншаад лаодикчуудын чуулганд бас уншуулаарай. Та нар ч гэсэн Лаодикийнхыг уншаарай. 17Архийпт “Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь” гэж хэлээрэй.#Флм 2 18Паул өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг санаарай. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
Колоссай 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: