2Шастир 4

4
ЭЗЭНий өргөөний эд хэрэглэл
(1Ха 7:23–51)
1Тэрээр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр, хүрэл тахилын ширээ хийв.#Гэт 27:1–2 2Тэр бас тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраасаа амсар хүртэл арван тохой, өндөр нь таван тохой, бүтэн тойрог нь гучин тохой байлаа. 3Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж арван тохой тутамд чимэглэл урласан бөгөөд хоёр эгнээ чимэглэлийг шууд цутгаж хийсэн байв. 4Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож бүх үхэр хондлойгоо дотогш чиглүүлжээ. 5Тэнгисийн зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар мэт хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ адил болой. Багтаамж нь гурван мянган бат байв. 6Тэрээр угаал үйлдэх арван сав хийж, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Шатаалт тахилд хэрэглэх аливаа зүйлсийг тэнд угаадаг ба харин цутгамал тэнгис нь тахилч нарын угаал үйлдэхэд зориулагдсан байв.#Гэт 30:17–21 7Тэрээр зааврын дагуу арван алтан дэнлүүний суурь хийж тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав.#Гэт 25:31–40 8Тэрээр арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулж мөн дэрвэгэр амсартай зуун алтан аяга хийжээ.#Гэт 25:23–30 9Тэгээд тэр тахилчдын хашаа, их хашаа зэргийг мөн хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв. 10Тэрээр тэнгисийг өргөөний зүүн урд буланд байрлуулав. 11Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Соломон хааны төлөө Бурханы өргөөнд зориулан гүйцэтгэсэн бүх ажлыг Хурам хийж дуусгажээ.#4:11–16 1Ха 7:40–45 үз. 12Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр хулт дог мөн хулт догуудыг чимэглэхээр баганын оройд суулгасан хоёр торон сүлжээс, 13хоёр торон сүлжээсийг чимэглэх дөрвөн зуун анар, (баганын оройн хулт догийг чимэглэх хоёр торон сүлжээс бүрд хоёр эгнээ анар) 14Тэр бас тавиурууд болон тавиуруудын дээр угаалгын сав, 15мөн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв. 16ЭЗЭНий өргөөнд зориулан өнгөлсөн хүрлээр сав суулга, утгуур, сэрээ болон бүх хэрэгслийг Соломон хаанд Хурам-аби хийж өгсөн юм. 17Хаан эдгээрийг Иорданы хөндийд, Суккот ба Зереданы #4:17 эсвэл Зареда (1Ха 7:46 үз.) хоорондох шаварлаг хөрстэй газар цутгуулав. 18Соломон энэ бүх эд хэрэглэлийг ийнхүү асар олноор хийсэн учир хүрлийн жинг тооцоолох аргагүй байлаа. 19Соломон бас Бурханы өргөөнд зориулсан бүх юмсыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ, тавиг талхны ширээнүүд, 20зааварлагдсан ёсоор дотоод ариун газрын өмнө асаах шижир алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамтаар мөн 21шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, хямсаанууд, 22шижир алтан чимхүүр, аяга, галын хорго зэрэг болой. Өргөөний үүд, дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын болон гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү