2Самуел 18
18
Абсаломын ялагдал ба үхэл
1Давид өөртэй нь хамт байсан ард олныг ялгаж, тэдний дээр мянгатын дарга, зуутын дарга нарыг томилов. 2Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын гарт, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин гарт, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин гарт хуваарилав. Хаан ард олондоо
—Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв. 3Харин ард олон
—Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг тоохгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг тоохгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв. 4Хаан тэдэнд
—Аль нь та нарын нүднээ хамгийн дээр байна, түүгээр чинь болъё гэв. Тэгээд хаан гулдан хаалганы дэргэд зогсож, бүх ард олон зуут, мянгатаараа гарч явцгаав. 5Хаан, Иоаб Абишаи Иттаи нарт
—Намайг бодож, залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Цэргийн бүх жанжингуудад Абсаломын талаар хааны тийнхүү тушаасныг бүх хүн сонсов. 6Ингээд ард олон нь израильчуудын эсрэг тулалдахаар дайны талбар уруу явцгаав. Тулалдаан Ефраимын ойд болов. 7Израиль хүмүүс тэнд Давидын зарц нарт цохигдон ялагдаж, тэр өдөр үй олон буюу хорин мянган хүн хядагдав. 8Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд хиарсан хүнээс илүүг энэ ой залгижээ.
9Абсалом Давидын зарц нартай гэнэт таарчээ. Абсалом луус унасан байсан бөгөөд луус нь том царсны саглагар мөчир доогуур өнгөрөхүйд Абсалом толгойгоороо царсанд орооцолдон тэрээр тэнгэр газрын хооронд дүүжлэгдээд, харин унаж байсан луус нь давхичихжээ. 10Нэгэн хүн түүнийг хараад Иоабт
—Үзэгтүн, Абсаломыг царсанд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв. 11Иоаб тэр хүнд
—Үзэгтүн, чи түүнийг харсан байж яагаад түүнийг газар дээр нь цохиж алсангүй вэ? Тэгсэн бол би чамд арван мөнгөн зоос болон бүс өгөх байв гэхэд 12тэр, Иоабт
—Би мянган мөнгө гар дээрээ авах байсан ч хааны хөвгүүнд гар хүрэхгүй. Хаан танд болон Абишаи Иттаи нарт “Миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай” гэж бидний чихэн дээр тушаасныг бид сонссон тул тэгэхгүй. 13Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол, (хаантнаас юуг ч нууж эс чадна) та өөрөө өөрийгөө хол байлгах байсан бус уу гэж хэлэв. 14Иоаб
—Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов. 15Иоабын зэвсэг барьж явсан арван залуу ч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав. 16Иоаб эвэр бүрээ үлээж дуугаргахад, ард олон нь израильчуудыг мөшгөж хөөхөө зогсоон буцаж ирэв. Учир нь Иоаб ард олныг татан зогсоов. 17Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав. 18Абсалом амьд ахуйдаа өөртөө нэгэн баганыг Хааны хөндийд босгосон бөгөөд тэр
—Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байсан тул өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө гэж хэлэгддэг билээ.
Абсаломын үхсэнийг Давид сонсов
19Задокийн хөвгүүн Ахимааз
—Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв. 20Харин Иоаб түүнд
—Өнөөдөр чи мэдээ хүргэж болохгүй, харин ондоо өдөр мэдээ хүргэж болно. Хааны хөвгүүн үхсэн тул өнөөдөр чи ямар ч мэдээ хүргэх ёсгүй гэв. 21Иоаб куш хүнд
—Явж, чи юу харснаа хаанд мэдээл гэв. Куш хүн Иоабт мэхийгээд, гүйж одов. 22Задокийн хөвгүүн Ахимааз дахин нэг удаа Иоабт
—Юу болсон ч би бас куш хүний араас гүйе л дээ гэхэд Иоаб
—Хүү минь. Явлаа гээд шагнал хүртэхгүйгээс хойш чи гүйгээд яах юм бэ? гэв.
— 23Гэвч ямар ч атугай би гүйнэ гэхэд Иоаб
—Гүй, гүй гэлээ. Ахимааз тэгш талын замаар гүйж, куш хүнийг гүйцэж түрүүлэв.
24Давид хоёр хаалганы хооронд сууж байлаа. Цайзын хаалганы дээвэр дээгүүр явсан харуул харцаа өргөн харахад нэгэн эрэгтэй хүн гүйн ирж байв. 25Харуул, хааныг дуудан айлтгасанд хаан
—Ганц хүн байгаа бол, баяртай мэдээ буй заа гэв. Өнөөх хүн улам ойртов. 26Тэгтэл харуул бас нэгэн хүнийг гүйн ирж байхыг харав. Харуул хаалгачид
—Бас нэгэн хүн ганцаараа гүйн ирж байна гэхэд хаан
—Тэр ч бас сайхан мэдээ авчирч байгаа гэв. 27Харуул өгүүлэн
—Түрүүнд нь гүйж байгаа нь Задокийн хөвгүүн Ахимаазын гүйхтэй төстэй харагдана гэхэд хаан
—Тэр сайн хүн. Сайхан мэдээ авчирдаг хүн гэв. 28Ахимааз чанга дуугаар хаанд
—Бүгд сайн гэж хэлээд нүүрээ газар хүртэл хаанд мөргөв. Тэрээр
—Миний эзэн хааны эсрэг гараа далайсан хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв. 29Хаан
—Залуу Абсалом мэнд үү? гэж асуухад Ахимааз
—Иоаб, хааны зарц нарыг илгээх үед зарц би нэгэн их шуугиан дэгдэхийг харсан ба юу болсныг мэдсэнгүй гэв. 30Тэгэхэд хаан
—Хажуу тийш болж, энд зогс гэв. Тэрээр хажуу тийш болж хөдлөлгүй зогсов. 31Харагтун, куш хүн хүрч ирэн
—Хаан эзэнд сайхан мэдээ дуулгая. ЭЗЭН өнөөдөр таныг эсэргүүцэгч хамаг хүмүүсийн гараас таныг чөлөөллөө гэв. 32Хаан куш хүнд
—Залуу Абсалом мэнд үү? гэхэд, куш хүн
—Хаантны дайснууд болон муу санаа өвөрлөн таныг эсэргүүцэгчид нь тэр залуугийн адил болох болтугай гэв.
Абсаломын төлөө Давид гашуудав
33Тэгэхэд хааны сэтгэл гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орж уйлав. Тэрээр уйлан холхиж
—Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү гэсээр байлаа.
Одоогоор Сонгогдсон:
2Самуел 18: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: