2Самуел 19
19
1Иоабт
—Харагтун, хаан Абсаломын төлөө уйлан гашуудаж байна гэж мэдэгдэв.
2Хаан хөвгүүнийхээ төлөө гашуудаж байгааг ард олон дуулсан учир, тэр өдрийн ялалт нь хамаг ард олонд эмгэнэл болон хувирав. 3Тулаанаас зугтан гарч ичгүүрт орсон гэтэн явагч нар шиг тэр өдөр ард олон хотод гэтэж нуугдсаар орж ирэв. 4Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар
—Миний хүү Абсалом. Абсалом оо. Миний хүү, миний хүү! гэж орилон хашхирч байв. 5Иоаб хааны гэрт очин, хаанд
—Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн амь мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн тань амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарын нүүрийг эвгүйцлээр хучив. 6Учир нь та өөрийг тань үзэн ядагч хүмүүсийг хайрлаж харин хайрлагч хүмүүсийг үзэн ядав. Жанжингууд чинь болон зарц нар чинь таны хувьд юу ч биш гэдгийг та өнөөдөр харууллаа. Хэрэв өнөөдөр Абсалом амьд байгаад, бид зугтан бүгд үхсэн бол энэ нь таны нүдэнд зөв зүйтэй байх байжээ гэж надад ойлгогдож байна. 7Тиймээс одоо босож, гадагш гаран зарц нартайгаа элэгсгээр яриач. Би ЭЗЭНээр тангараглая. Та гадагш гарахгүй бол энэ шөнө нэг ч хүн тантай хамт үлдэхгүй. Тэгээд энэ нь таныг залуу байхаас эдүгээ хүртэл танд учирсан ямар ч гай зовлонгоос дор юм болно гэв. 8Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд
—Харагтун, хаан хаалганы хажууд сууж байна гэхэд ард олон бүгд хааны өмнө ирэв.
Давид Иерусалимыг эргүүлэн авав
Израиль хүмүүс өөр өөрсдийн майхан уруу бүгд зугтааж буцсан байв.
9Израилийн бүх овгуудад хүмүүс маргалдан
—Хаан л биднийг дайсны гараас, филистчүүдийн гараас аварч гаргасан. Харин одоо Абсаломаас болж хаан минь газар нутгаасаа зугтав. 10Бидний тосолж, өргөмжилсөн Абсалом тулалдаанд үрэгдэв. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар эс дуугарна вэ? гэцгээж байв. 11Давид хаан тахилч Задок, Абиатар нарт хүн явуулж
—Иудагийн ахмадуудад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хаанд ч хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ? 12Та нар миний ах дүүс, яс махны минь тасархай. Тийн атал юунд хааныг буцаан авчрахад сүүл барьж байна вэ?” 13Бас Амасад “Чи миний яс махны тасархай бус уу? Хэрэв чи цаашид Иоабын оронд миний цэргийн жанжин ямагт эс байваас намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг!” гэж хэлүүлэв. 14Ингээд Давид хамаг иуда эрчүүдийн зүрхийг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд үг илгээн
—Та болоод зарц нар тань эргэн ирнэ үү гэв. 15Тэгээд хаан эргэн явж Иордан голд хүрэхэд иудачууд хааныг угтан Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд иржээ. 16Бахуримын бениамин хүн Герагийн хөвгүүн Шимеи, Давид хааныг угтахаар яаран иудачуудын хамт ирэв.#2См 16:5–13 17Түүний хамт мянган бениамин эр мөн Саулын гэрийн зарц Зиба ч арван таван хөвгүүн, хорин зарц нараа дагуулан хааны өмнө Иордан голд иржээ. 18Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байлаа.
Давид Шимеиг өршөөв
Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа хааны өмнө газарт хөсөр унав. 19Тэрээр хаанд
—Эзэн минь, намайг хилэнцтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг зүрхэндээ бүү хадгалан санаарай. 20Боол би нүгэл үйлдсэнээ мэдэх учир, харагтун, өнөөдөр би Иосефын гэрээс хамгийн түрүүнд хаан эзнээ угтахаар ирэв гэв. 21Зеруиагийн хөвгүүн Абишаи хариулан
—ЭЗЭНий тосолсон хүнийг хараасан тул Шимеи үхэх ёсгүй гэж үү? гэв. 22Гэвч Давид
—Зеруиагийн хөвгүүд минь, та бидэнд ямар хамаатай вэ? Юунд энэ өдөр надад садаа болно вэ? Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдээгүй байна. Тэгээд ч энэ өдөр Израильд хүн үхэх ёстой гэж үү? гэж хэлэв. 23Тэгээд хаан Шимеид
—Чи үхэхгүй гэж айлдаж, түүнд тангараглав.
Мефибошет Давидтай уулзав
24Саулын ач хүү Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл хөлөө арчлаагүй, сахлаа хусаагүй, хувцсаа ч угаагаагүй ажээ.#2См 9:1–13, 16:1–4 25Хааныг угтахаар түүнийг Иерусалимаас#19:25 Еврейд нь Иерусалимд ирсэн үед хаан түүнээс
—Мефибошет, чи юунд надтай хамт явсангүй вэ? гэж асуув. 26Тэр
—Хаан эзэн минь, боол би хөлгүй учир “Би илжиг эмээллэн унаж, хаантай хамт явъя” гэж хэлсэн боловч зарц минь намайг мэхлэв. 27Тэр боол, эзэн хаанд минь намайг бас гүжирдэв. Гэвч эзэн хаан минь Бурханы тэнгэрэлч мэт тул тааллаараа л бол. 28Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй билээ? гэв. 29Хаан түүнд
—Чи юунд өөрийнхөө хэргийг ярина вэ? Чамд болон Зибад тэр газрыг хувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлэв. 30Мефибошет, хаанд
—Хаантан амар мэнд гэртээ буцаж ирснээс хойш тэр бүгдийг нь аваг гэлээ.
Давид Барзиллаи хоёр
31Гилеад хүн Барзиллаи Рогелимоос Иордан голд хааныг үдэн гаргахын тулд хаантай хамт Иордан гол хүртэл явав.#2См 17:27–29 32Барзиллаи наян настай, их хөгшин хүн байв. Тэрээр их баян хүн байсан учир Маханаимд байх зуур нь хааныг хүнсээр хангаж байлаа. 33Хаан, Барзиллаид
—Надтай хамт гатлан явагтун. Иерусалимд надтай хамт байхад би таныг идэх хүнсээр хангах болно гэв. 34Гэвч Барзиллаи хаанд
—Хаантай хамт Иерусалимд очсон ч би хэдий удаан наслах билээ? 35Би одоо наян настай. Би сайн мууг ялгаж чадах уу? Идэж уугаад би амтална гэж үү? Эр, эм дуучдын хоолойг ялган сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тээр болох бус уу? 36Боол би хаантай хамт Иордан голыг гаталж, жаахан яваад буцъя. Яасан гэж надад хаан ийм шагнал хайрлана вэ? 37Би өөрийнхөө хотод, эцэг эхийнхээ булшны ойр үхмээр байгаа учир боол намайг буцаагаач. Гэсэн ч таны зарц Кимхам энд байна. Тэр миний эзэн хаантай хамт гатлан яваг. Та тааллаараа л түүнд үйлдэгтүн! гэж хэлэв. 38Хаан
—Кимхам надтай хамт гатлан явах болно. Би түүнд чиний таалсныг үйлдэх болно. Чи надаас юу хүснэ, түүнийг чинь би биелүүлж өгье гэв. 39Ингээд ард олон бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан, Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд тэр хот уруугаа буцав. 40Хаан Гилгал уруу явахад Кимхам түүнтэй хамт явсан бөгөөд Иудагийн бүх ард олон мөн израильчуудын хагас нь хаан дээр хүрч ирэв. 41Харагтун, израильчууд бүгд хаан дээр ирээд
—Бидний ах дүүс болох иудачууд яах гэж таныг булааж, хаан хийгээд түүний гэрийнхэн бас хамт байгаа Давидын хүмүүсийг Иордан гол гатлуулан авчрав? гэцгээв.
42Иудагийн бүх хүмүүс израильчуудад
—Яагаад гэвэл хаан бидний ойрын төрөл юм. Та нар юунд энэ талаар уурлана вэ? Хааныхаас бид хооллосон уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл өөрсдөдөө авч үлдсэн үү? гэв. 43Израильчууд иудачуудад хариулж
—Бид хаанд арван хувьтай билээ. Тиймээс Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.
Одоогоор Сонгогдсон:
2Самуел 19: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: