Дэд хууль 10:12-17

Дэд хууль 10:12-17 АБ2013

Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг мөн чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий тушаал, зарлигуудыг дагаж мөрдөхийг л шаарддаг бус уу? Тэнгэр хийгээд тэнгэрсийн тэнгэр бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм. Гэсэн ч ЭЗЭН зөвхөн эцэг өвгөдийг чинь хайрлахаар таашаан соёрхож, тэдний дараах үр удам нь болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмний дээгүүр сонгож авсан. Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга! Бурхан ЭЗЭН чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, аугаа их, хүчирхэг, аюумшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.