Дэд хууль 24

24
Гэрлэлт ба салалтын хууль
1Хэрэв хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл#24:1 эсвэл дургүйцмээр зүйл байвал байгааг олж мэдээд, түүнийг таалахаа болих аваас тэрээр цуцлалтын бичиг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул.#Мт 5:31, 19:7; Мк 10:4 2Тэр эмэгтэй түүний гэрээс яваад, өөр хүний эхнэр болж, 3хоёр дахь нөхөр нь бас түүнд дургүйцэж цуцлалтын бичиг бичиж, гарт нь өгөөд гэрээсээ явуулах юмуу эсвэл түүнийг эхнэрээ болгон авсан хоёр дахь нөхөр нь үхвэл 4тэр эмэгтэй бузартсан учир түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл болно. ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутагт чи нүгэл бүү авчир.
Бусад хуулиуд
5Саяхан гэрлэсэн хүнийг цэрэгт бүү явуул. Аливаа албанд бүү тат. Тэрээр нэг жил гэртээ чөлөөтэй сууж, авсан эхнэртээ аз жаргал#24:5 эсвэл эхнэртэйгээ жарган суух өгөх ёстой.
6Хэн ч гар тээрмийг эсвэл тээрмийн бул чулууг барьцаанд бүү ав. Энэ нь хүний амийг барьцаалсан хэрэг болно.
7Хэрэв хэн нэг нь ах дүү Израилийн хөвгүүдээс хүн хулгайлж, түүнийгээ боолчилсон юмуу худалдсан нь мэдэгдвэл хулгайчийг ал. Та нар дотроосоо ёрын мууг ийнхүү зайлуул.#Гэт 21:16
8Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжил. Тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.#Лев 13:1—14:54 9Та нарыг Египетээс гарч явсны дараа замд ЭЗЭН Бурхан чинь Мириамд юу үйлдсэнийг санагтун.#Тоо 12:10
10Чи хөршдөө ямар нэгэн юм зээлдүүлэхдээ барьцаа авахаар гэрт нь бүү ор.#Гэт 22:26–27 11Чи гадаа нь зогсоод, чамаас зээл авсан хүн барьцаагаа өөрөө чамд авчирч өгөх ёстой. 12Хэрэв тэр хүн ядуу байвал түүний барьцааг өөртөө бүү хонуул. 13Чи түүний барьцааг нар шингэх үед буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ нь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.
14Нутагт чинь танай хотод суудаг ах дүү чинь ч бай, ирмэл хүн ч бай ядуу зүдүү хөлсний хүнээ чи бүү дарангуйл.#Лев 19:13 15Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь, нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд түүгээрээ амь голоо зогоож байдаг. Эс тэгвэл тэр чамайг ЭЗЭНд мэдүүлж, энэ нь чамд нүгэл болох вий.
16Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой.#2Ха 14:6; 2Шс 25:4; Езк 18:20
17Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.#Гэт 23:9; Лев 19:33–34; Дх 27:19 18Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс гаргаж авсныг санаж яв. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна.
19Чи талбайдаа тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийсэн бүхнийг ерөөнө.#Лев 19:9–10, 23:22 20Чи чидун жимсний модоо түншсэний дараа түүний мөчрийг дахин бүү ажигла. Үлдсэн жимсийг ирмэл хүмүүс, өнчид, бэлэвсэнд үлдээ.
21Чи усан үзмийн цэцэрлэгээс усан үзмээ хураагаад, үлдсэнийг нь дахин бүү түү. Тэр нь ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдэнэ. 22Чи Египет нутагт боол байснаа сана. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү