Дэд хууль 25

25
1Хэрэв хүмүүс хоорондоо маргалдан шүүхэд ирвэл тэднийг шүүж, зөвтнийг нь зөвтгөж, буруутныг нь шийтгэх ёстой. 2Буруутанд жанчих шийтгэл ногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өмнөө хэвтүүлээд хийсэн гэм буруугийнх нь хэрээр түүнийг ташуурдуулна. 3Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи үүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.#2Ко 11:24
4Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий.#1Ко 9:9; 1Тм 5:18
Нэр хадгалах гэрлэлт
5Ах дүүс цугтаа амьдарч байгаад нэг нь өөд болохдоо хөвгүүнгүй байвал, эхнэр нь гэр бүлийнхээ гадуурх гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Харин нөхрийн ах дүү нь түүн дээр орж, өөрийн эхнэр болгон авч, нөхрийн ах дүүгийн үүргийг түүнд гүйцэтгэх ёстой.#Мт 22:24; Мк 12:19; Лк 20:28 6Мөнөөх өөд болсон хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой. 7Харин хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ.#Рут 4:7–8 8Хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл 9ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман хариу болгож “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ. 10Тэгээд Израилийн дунд түүнийг “Шаахайгаа мултлуулсан хүний гэр бүл” гэж хочлох болно.
Янз бүрийн тушаалууд
11Хэрвээ хоёр хүн бие биентэйгээ зодолдож байхад нэгийнх нь эхнэр цохиж байгаа хүний гараас нөхрөө аврахаар ойртон очоод, гар сунган нөгөөгийнх нь бэлэг эрхтнээс барьж авбал 12чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвдөж хар.
13Чи халаасандаа том туухай болон жижиг туухай бүү хий.#Лев 19:35–36 14Чи гэртээ том хэмжүүр болон жижиг хэмжүүр байлгаж болохгүй. 15Чи бүрэн бүтэн, зөв туухайтай, бүрэн бүтэн, зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт насална. 16Тийм зүйл хийдэг, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.
17Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамд юу хийснийг санагтун.#Гэт 17:8–14; 1См 15:2–9 18Тэд ЭЗЭН Бурханаас чинь эмээлгүй, та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь яваа сул дорой хүмүүсийг цохисон билээ. 19Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр эргэн тойронд чинь байгаа бүх дайснаас чиний Бурхан ЭЗЭН чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн тухай дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи үүнийг бүү март!

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 25: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү