Дэд хууль 27
27
Ебал уулан дээрх бичээст чулуу
1Мосе Израилийн ахмадуудын хамт ард түмэнд тушаан
—Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь. 2Та нар ЭЗЭН Бурханыхаа өгч буй газар уруу орохоор Иорданыг гатлах өдрөө том чулуунууд босгож, шохойгоор шохойд.#Иош 8:30–32 3Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу Бурхан ЭЗЭНий чинь чамд өгч буй сүү зөгийн бал бялхсан тэр газарт чи орохын тулд гатлах үедээ энэ хуулийн бүх үгийг тэр чулуунууд дээрээ бич. 4Та нар Иорданыг гаталж гараад, өнөөдөр чамд миний тушааж байгаачлан тэдгээр чулууг Ебал уулан дээр босгоод, шохойгоор шохойд. 5Тэнд чи Бурхан ЭЗЭНдээ зориулан чулуугаар тахилын ширээ босго. Түүнд ямар ч төмөр бүү хүргэ.#Гэт 20:25 6Чи засаагүй чулуугаар ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээг босгож, түүн дээр ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил өргө. 7Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ. 8Чи тэдгээр чулуун дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.
9Тэгээд Мосе ба тахилч левичүүд бүх Израильд
—Израиль аа, чихээ тавин сонс! Өнөөдөр чи ЭЗЭН Бурханыхаа ард түмэн нь боллоо. 10Тиймээс Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагаж, өнөөдөр чамд миний тушааж буй Түүний тушаал, зарлигуудыг мөрд гэв.
Арван хоёр хараал
11Мосе мөн өдөр ард түмэнд эдгээрийг тушаав.
— 12Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож,#Дх 11:29; Иош 8:33–35 13Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно. 14Левичүүд бүх израиль хүнд хандан чанга дуугаар 15“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.#Гэт 20:4, 34:17; Лев 19:4, 26:1; Дх 4:15–18, 5:8
16“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Гэт 20:12; Дх 5:16
17“Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Дх 19:14
18“Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Лев 19:14
19“Ирмэл, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Гэт 22:21, 23:9; Лев 19:33–34; Дх 24:17–18
20“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Лев 18:8, 20:11; Дх 22:30
21“Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Гэт 22:19; Лев 18:23, 20:15
22“Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ эсвэл эхийнхээ охинтой хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Лев 18:9, 20:17
23“Хадам эхтэйгээ хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Лев 18:17, 20:14
24“Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
25“Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
26“Энэ хуулийн бүх үгийг хэрэгжүүлдэггүй, гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.#Гал 3:10
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 27: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.