Номлогчийн үгс 1:13-18
Номлогчийн үгс 1:13-18 АБ2013
Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу. Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр. Муруйсан нь тэгш эс болох, нэгэнт үгүйг тоолж үл чадах. Би зүрхэндээ ярин “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлэв. Оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэв. Тэнэг мунхаг ба мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхи хөөцөлдсөн хэрэг болохыг би танив. Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэх, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх.