НОМЛОГЧИЙН ҮГС 1:13-18

НОМЛОГЧИЙН ҮГС 1:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв. Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ. Муруй нь тэгширч чадахгүй, байхгүй юмыг ч тоолох аргагүй билээ. “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлсэн бөгөөд өөрийн оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэж би өөртөө хэлэв. Түүнчлэн би галзуу тэнэг мулгуу хийгээд мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ. Учир юу гэвэл, мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэнэ, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх буюу.