Номлогчийн үгс 10
10
Эсэн бусыг ажихад
1Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг. 2Ухаант хүний зүрх баруун тийш нь хөтөлдөг бол мунхгийн зүрх зүүн тийш нь дагуулдаг. 3Мунхаг нэгэн замаар явахдаа хүртэл мэдрэмжгүй байх агаад мунхаглалаа хүн бүрд ярина. 4Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой гэмийг ч зайлуулдаг.
5Эрх мэдэлтнээс үүдэлтэй алдаа болох нэгэн ёрын юмыг би наран доор харав. 6Мулгуучууд олон өндөрлөгт заларч харин баячууд шоовдорлогдов. 7Боолууд морь унахад хан хөвүүд боол адил явган холхихыг ч би харлаа.
8Нүх ухваас түүндээ унах.
Хана нурааваас могойд хазуулах.#Дуу 7:15; Сур 26:27
9Чулуу бутлагч чулуундаа цохиулах,
Түлээ хагалагч түүнээсээ гэмтэх.
10Сүх мохож, хэн ч эс ирлэвээс илүү хүч зарцуулах,
Харин мэргэн ухаан амжилт авчрах.
11Могой ховсдохоосоо өмнө хаздаг бол
Ховсдох нь түүнд илүүц юм.
12Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь нигүүлсэл,
Мунхгийн уруул харин өөрийгөө залгих аж.
13Түүний ярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмад солиорол аж.
14Мунхаг нэгэн олон үгтэй.
Юу болохыг хүн эс мэднэ.
Түүний араас юу ирэхийг хэн түүнд хэлж чадах билээ?
15Мунхаг хүн хотод хэрхэн хүрэхийг ч мэддэггүй тул түүний зүтгэл өөрийг нь туйлдуулах аж.
16Хаан нь балчир, ноёд нь өглөөжин найрладаг гүрэн, ээ хөөрхий!
17Харин хаан нь язгууртай, ноёд нь зохистой цагт согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд зооглох гүрэн чи ивээлтэй еэ.
18Залхуугийн дээвэр хотойж, лазан гартны гэрт дусаал гоожих.
19Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.
20Хааныг бүү зүх, бодолдоо ч тэр.
Баян хүнийг бүү хараа, унтлагын өрөөндөө ч тэр.
Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд жигүүртэн ч хэргийг задалж мэднэ.
Одоогоор Сонгогдсон:
Номлогчийн үгс 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.