Номлогчийн үгс 4

4
1Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв. 2Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийнээ насан өөд бологсдыг би илүүд үзэв. 3Гэвч наран доор хийгддэг ёрын үйлийг хэзээ ч хараагүй, огт байгаагүй нэгэн нь дээрх хоёроосоо ч илүү дээр аж.
4Аливаа үйлс дэх бүх зүтгэл ба чадвар нь хөршдөө атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.
5Тэнэг хүн гараа хумхиж, өөрийгөө барна.
6Чардайн зүтгэж хоёр атгаа дүүргэн, салхи хөөцөлдсөнөөс
Ганц атга дүүрэн, амар жимэр байсан нь дээр.
7Би наран доор дахин нэг хоосныг үзэв. 8Хөвгүүн ч үгүй, ах дүү ч үгүй, хэн ч үгүй, орь ганцаар нэгэн байв. Түүний зүтгэлд эцэс төгсгөл гэж үгүй. Нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө зүтгэж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж тэр асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй зүтгэл аж.
Анд нөхрийн үнэ цэнэ
9Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно. 10Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн үгүй тул, хөөрхий. 11Түүнчлэн хэрэв хоёул хамт хэвтэх аваас тэд дулаацдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? 12Ганц хүнийг хэн нэг нь дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.
13Зөвлөгөө авахаа больсон цөвт хөгшин хаанаас ядуу хэдий ч ухаантай залуу нь дээр. 14Хэдийгээр тэрээр уг хаанчлалд ядуу төрсөн ч, хаанчлахаар шоронгоос гарч ч болох. 15Хоёр дахь залуугийн талд наран доор амьдрагсад бүгд бөөгнөрөн нөгөө хааныг залгамжлуулахыг би харсан. 16Тэр хязгааргүй олон хүнийг дагуулсан ч хожим ирэгсэд нь мөнөөх залууг бас л таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг билээ.

Одоогоор Сонгогдсон:

Номлогчийн үгс 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү