Номлогчийн үгс 5
5
Хүндлэл, даруу зан ба хангалуун сэтгэл
1Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээс хэрхэн хөндийрөхөө ойлгодоггүй аж. 2Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга.
3Зүүд зовнилоор элбэг байдаг бол мунхгийн дуу хоолой үгээр арвин.
4Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласнаа биелүүл!#Дуу 66:13–14 5Амлаад эс биелүүлснээс амлахгүй байх чинь дээр. 6Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөр. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан үгэнд чинь уурсаж, гарын ажил хэргийг чинь устгах ёстой юм бэ?
7Мөрөөдөл ихэдвээс хоосон агаад үг олширно. Харин чи Бурханаас эмээгтүн.
8Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм. 9Бүхний эцэст талбайг боловсруулагч хаан тэр газартаа тэргүүлэх билээ.#5:9 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
10Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо эс цадах. Энэ нь бас л хоосон.
11Баялаг өсөхийн хэрээр залгигсад олшрох бөгөөд тэдгээрийг хараад суух нь өмчлөгчийн ашиг нь юм гэж үү?
12Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.
13Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ гай авчирдаг. 14Ийм хөрөнгө гай болж сүйрэхэд, хүүгийнх нь гарт юу ч үгүй хоцрох аж. 15Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй л арилах аж.#Иов 1:21; Дуу 49:17; 1Тм 6:7 16Хүн яг ирсэн шигээ л буцаж явах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг. Ингэвэл салхины төлөө зүтгэгч хүнд ямар ашиг байна? 17Тэрээр бүхий л өдрөө харанхуйд хооллож, үлэмж уй гашуу, өвчин, уур уцаартай байдаг.
18Харин миний харсан сайн зүйл гэвэл идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа бүхий л өдрийн турш наран доор зүтгэсэн бүх зүтгэлээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ түүний хувь хишиг аж. 19Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн зүтгэлд баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн. 20Бурхан зүрхийг нь баяр баясгалантай байлгадаг тул тийм нэгэн амьдралынхаа хоногуудад үргэлж санаашраад байдаггүй.
Одоогоор Сонгогдсон:
Номлогчийн үгс 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: